uzi.mn
ШУУД ҮЗЬЕ

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Ойрхи Дорнодод нөхцөл байдал хурцадмал хэвээр байна

Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ

Post

Шинэ мэдээлэл

2026, 10-р сар 05

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ

ByambadorjByambadorj


Цар тахлын он жилүүдийг хохирол багатай даван туулж, олон мянган хүнийг эмчлэн, амь насыг нь аврахад эрүүл мэндийн салбарынхны хүчин зүтгэл их байсныг хэлж, ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.

Хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, дундаж наслалтыг нэмэгдүүлэх, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх  зэрэгт оруулж байгаа хувь нэмрийг төр, засаг өндөр үнэлж, цалин хөлс, нийгмийн баталгааг нь сайжруулахад анхаарч байгааг хэлэв.

Төрийн тэргүүний бодлого, үйл ажиллагаа, санаачилсан хөдөлгөөн, хөтөлбөр, түүний дотор “Эрүүл монгол хүн” хөдөлгөөнийг үр дүнд хүргэхэд эрүүл мэндийн салбарынхны мэдлэг, ур чадвар, манлайлал чухал үүрэг гүйцэтгэж байгааг онцоллоо. Мөн тус эмнэлэгт шаардлагатай байсан аппарат, тоног төхөөрөмж, туулах чадвар сайтай, иж бүрэн тоноглосон түргэн тусламжийн автомашин хүлээлгэн өгөв.

May be an image of ambulance and textMay be an image of one or more people and hospital

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг 400 гаруй эмч, сувилагч, ажилтантай. Өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилж, 2,000 орчим хүнд мэс засал хийжээ.

Хими болон бай эмчилгээний төрлийг нэмэгдүүлж, орон нутагт анх удаа нүдний болор авах, нүдний даралт бууруулах мэс засал хийн, өвдөгний үе, түнх сольж, тархины судасны доплер шинжилгээ хийж байна.

May be an image of hospital and textMay be an image of one or more people, hospital and text

May be an image of one or more people, hospital and textMay be an image of glasses and hospital

Сэтгэгдэл

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!

Холбоотой мэдээ