uzi.mn
ШУУД ҮЗЬЕ

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Ойрхи Дорнодод нөхцөл байдал хурцадмал хэвээр байна

Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ

Post

Шинэ мэдээлэл

2026, 10-р сар 14

Улсын хэмжээнд амаржсан эхийн тоо 3.9 хувиар буурчээ

ByambadorjByambadorj


Улсын хэмжээнд 2026 оны эхний 9 сард 38 829 эх амаржиж, 39 149 хүүхэд төрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс амаржсан эхийн тоо 1 596 (3.9%), төрсөн хүүхдийн тоо 1 584 (3.9%)-аар тус тус буурчээ.

Жил бүрийн эхний 9 сарын байдлаар 1 000 хүнд ногдох төрөлт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 0.4-өөр буурсан байна.

1 000 хүнд ногдох төрөлт Улаанбаатар хот болон Баян- Өлгий, Ховд, Орхон, Говьсүмбэр, Дархан-Уул, Увс аймагт улсын дүнгээс 0.3-4.8-аар илүү бусад  аймагт 1.0-6.6-аар бага байна. Тухайлбал, 1 000 хүнд ногдох төрөлт Төв аймагт 4.7 буюу хамгийн бага байна. Энэ нь улсын дүнгээс 6.6-аар бага байна.

Нас баралт 2026 оны эхний 9 сарын байдлаар 13 331 болж өмнөх оны мөн үеэс 168 (1.3%)-аар нэмэгджээ. 1 000 хүнд ногдох нас баралт  Улаанбаатар хот болон Булган, Архангай, Сэлэнгэ, Өвөрхангай, Хөвсгөл, Дорноговь, Төв аймагт улсын дүнгээс 0.1-0.4-өөр илүү, Говьсүмбэр, Дархан-Уул, Дундговь аймгаас бусад аймагт 0.1-0.8-аар бага байна.

Мянган хүнд ногдох ердийн цэвэр өсөлт Улаанбаатар хот болон Баян-Өлгий, Ховд, Орхон,
Говьсүмбэр, Дархан-Уул, Увс, аймагт улсын дүнгээс 0.4-5.6-аар илүү, бусад аймагт 0.4-6.7-оор бага байна

Сэтгэгдэл

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!

Холбоотой мэдээ