uzi.mn
ШУУД ҮЗЬЕ

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Ойрхи Дорнодод нөхцөл байдал хурцадмал хэвээр байна

Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ

Post

Шинэ мэдээлэл

2026, 9-р сар 11

НИТХ-ын ээлжит бус XIV хуралдааныг 9 дүгээр сарын 14-нд товлолоо

ByambadorjByambadorj


Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын захирамжаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус XIV хуралдааныг 2026 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 09.00 цагаас хуралдуулахаар товлолоо.

Хуралдаанаар,

-Нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай ( I  хэлэлцүүлэг )

-Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай ( I хэлэлцүүлэг)

-Нийслэлийн гадаад үнэт цаасыг дахин санхүүжүүлэх тухай

-Нийслэлийн дотоод үнэт цаас гаргахыг дэмжих тухай

-“Нийслэлийн 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө”-нд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай (I  хэлэлцүүлэг )

-Нийслэлийн өмчөөс 2026 онд хувьчлах эд хөрөнгийн жагсаалт батлах тухай  

( I хэлэлцүүлэг)

-Барилга байгууламж акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах тухай

-Төрийн дээд шагналд тодорхойлж, уламжлах тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ.

 

Эх сурвалж: НИТХ-ХМОНХА

Сэтгэгдэл

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!

Холбоотой мэдээ