uzi.mn
ШУУД ҮЗЬЕ

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Ойрхи Дорнодод нөхцөл байдал хурцадмал хэвээр байна

Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ

Post

Шинэ мэдээлэл

2026, 2-р сар 09

Маршал Х.Чойбалсангийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

ByambadorjByambadorj


Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн БНМАУ-ын хошой баатар, маршал Хорлоогийн Чойбалсангийн мэндэлсний 131 жилийн ойг  тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал энэ сарын 08-ны Ням гарагт маршалын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.

Маршал Х.Чойбалсан 1895 оны хоёрдугаар сарын 8-ны өдөр тухайн үеийн Сэцэн хан аймгийн Ачит вангийн хошуу, одоогийн Дорнод аймгийн Чойбалсан суманд төржээ.

Тэрбээр ардын хувьсгалын журамт цэргээс улсын өрлөг жанжин хүртэл дэвшиж, тухайн үеийн Цэргийн яам, Дотоод яам, Мал тариалангийн яамны сайд, Улсын Бага Хурлын дарга, Ардын Сайд нарын зөвлөлийн дарга ба Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ерөнхий сайд зэрэг төрийн дээд албан тушаалыг хашиж явжээ.

Сэтгэгдэл

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!

Холбоотой мэдээ