uzi.mn
ШУУД ҮЗЬЕ

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Ойрхи Дорнодод нөхцөл байдал хурцадмал хэвээр байна

Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ

Post

Шинэ мэдээлэл

2026, 5-р сар 31

НИЙСЛЭЛИЙН НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ БОЛОН 21 АЙМАГТ 1072 ХУВЬЦААГ ӨВЛҮҮЛЖ ЭХЭЛНЭ

ByambadorjByambadorj


2026 оны 6 дугаар сарын 2-ны өдрөөс 4-ний өдрүүдэд "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцаа, түүнд хуваарилагдсан ногдол ашгийг хууль ёсны өвлөгчдөд өвлүүлэхтэй холбоотой зөвлөгөө, мэдээлэл өгөх нэгдсэн арга хэмжээг Нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний 31 төвд зохион байгуулна.
 
Иргэд өөрт байрлах нэг цэгийн үйлчилгээний төвд хандан хувьцаа өвлүүлэхтэй холбоотой мэдээллийг авах боломжтой. Мөн нотариатын үйлчилгээ үзүүлдэг нэг цэгийн үйлчилгээний төвүүдэд өв хүлээн авах ажлыг зохион байгуулна.
Мөн 2026 оны 06 сарын 3,4-ний өдрүүдэд 21 аймгийн нэг цэгийн үйлчилгээний төвд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хувьцааг өвлүүлэхтэй холбоотой зөвлөгөө, мэдээлэл өгөх, өв хүлээн авах ажлыг нэгдсэн байдлаар зохион байгуулна.
 
Иргэд дээрх өдрүүдэд хувьцаа, ногдол ашиг өвлүүлэхтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөгөө авах боломжтой бөгөөд нас барсан иргэдийн хувьцааг өвлүүлэх ажил 2027 оны 06 сарын 1-ний өдөр хүртэл буюу нэг жилийн хугацаанд үргэлжилнэ.No photo description available.

Сэтгэгдэл

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!

Холбоотой мэдээ