uzi.mn
ШУУД ҮЗЬЕ

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Ойрхи Дорнодод нөхцөл байдал хурцадмал хэвээр байна

Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ

Post

Шинэ мэдээлэл

2026, 6-р сар 23

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК НЭЭЛТТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИ БОЛОХ БЭЛТГЭЛ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

ByambadorjByambadorj


“Эрдэнэс Тавантолгой” ХК олон улсын аудитын “БДО” (BDO) компани болон “Монголын хөрөнгийн бирж” ХК-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичгийн хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг олон нийтийн хяналт бүхий, нээлттэй хувьцаат компани болгон өөрчлөх, олон улсын болон дотоодын хөрөнгийн зах зээлд IPO гаргах урт хугацааны стратегийн зорилтыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах юм.
 
Компани нээлттэй болоход санхүүгийн сайн засаглал, ил тод байдал хамгийн чухал байдаг. Энэ ч утгаараа дэлхийн тэргүүлэгч аудитын компанийн нэг болох БДО компанитай хамтран ажиллаж “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн гурван жилийн санхүүгийн тайлан бүртгэл, үйл ажиллагаанд аудит хийж, олон улсын стандартад бүрэн нийцүүлж, санхүүгийн хувьд цэвэр компани болох суурь нөхцөлийг бүрдүүлэх юм.
 
“Монголын хөрөнгийн бирж” ХК-тай санамж бичиг байгуулснаар хувьцаа эзэмшигч иргэдийн хувьцаагаа захиран зарцуулах эрхийг нээх, үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжааг эхлүүлэхээр бэлтгэх, хөрөнгийн зах зээлийн оролцоог нэмэгдүүлэхэд боломж бүрдэх юм.
 
Хамтын ажиллагаагаа амжилттай хэрэгжсэнээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны үнэ цэн өсөж, иргэдийн эзэмшиж буй хувьцаа эдийн засгийн бодит эргэлтэд орох, компанийн удирдлага олон нийтийн хяналтад шилжиж, засаглал улам боловсронгуй болох түүхэн ач холбогдолтой.May be an image of text that says 'ПЛАХ САНАЕЖ Би ၁ АХ ПОЛ TT'May be an image of one or more people and textMay be an image of textMay be an image of crowd and text

Сэтгэгдэл

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!

Холбоотой мэдээ