uzi.mn
ШУУД ҮЗЬЕ

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Ойрхи Дорнодод нөхцөл байдал хурцадмал хэвээр байна

Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ

Post

Шинэ мэдээлэл

2026, 2-р сар 09

Архи, согтууруулах ундааг хууль бусаар үйлдвэрлэж, худалдан борлуулах гэж байсан үйлдлийг илрүүлжээ

ByambadorjByambadorj


Архи, согтууруулах ундааг хууль бусаар үйлдвэрлэж, худалдан борлуулах гэж байсан үйлдлийг цагдаагийн байгууллага илрүүлж, таслан зогсоолоо.

Тодруулбал энэ оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан нэр бүхий аж ахуйн нэгж байгууллага нь ус, ундаа үйлдвэрлэдэг нэрийдлээр тусгай зөвшөөрөлгүй хуурамч архи, согтууруулах ундааг их хэмжээгээр үйлдвэрлэж байсан үйлдлийг илрүүлж, таслан зогсоолоо.

Уг байгууллага нь хууль бусаар үйлдвэрлэсэн архи, согтууруулах ундааг онцгой албан татварын тэмдэггүйгээр хямд үнээр захын гэр хорооллын дэлгүүрүүдээр дамжуулан худалдан борлуулсан, мөн ОХУ, БНХАУ, Казахстан улсаас хуурамч архи согтууруулах ундааны зүйлийг улсын хилээр хууль бусаар оруулж ирэн хуурамч онцгой албан татварын тэмдэг нааж, бусдад худалдан борлуулж, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэх гэмт хэргийн шинжтэй үйлдлийг Эрүүгийн цагдаагийн албаны алба хаагчид шуурхай илрүүлж ажиллаа.

Иймд иргэд та бүхэн хямд үнэтэй, гарал үүсэл тодорхойгүй, хуурамч байж болзошгүй архи согтууруулах ундааг худалдан авч өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд эрсдэл учруулахаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Сэтгэгдэл

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!

Холбоотой мэдээ