uzi.mn
ШУУД ҮЗЬЕ

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Ойрхи Дорнодод нөхцөл байдал хурцадмал хэвээр байна

Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ

Post

Шинэ мэдээлэл

2026, 9-р сар 22

“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ

ByambadorjByambadorj


“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас орон нутаг, хамтын ажиллагаа, нийгмийн хариуцлагын чиглэлээр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан-Овоо, Сийрст, Билгэх багийн 90 малчин өрхийн өвөлжөө, хаваржааны бууцыг түрж тэгшлэх цэвэрлэх ажлыг гэрээт болон туслан гүйцэтгэгч компаниудтай хамтран 2026 оны 7-9 дүгээр сарын хугацаанд хийж гүйцэтгэлээ.
No photo description available.No photo description available.
Компаниас жил бүр сумын Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн хүсэлтийн дагуу туслан гүйцэтгэгч болон гэрээт компаниудтай хамтран Цагаан-Овоо, Билгэх, Сийрст багийн малчдын хороо бууцыг түрж тэгшлэх, цэвэрлэх ажлыг гүйцэтгэдэг. Энэ удаад “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарын ХМОНХА, БОУБХ-ээс дөрвөн түншлэл компани, дөрвөн гэрээт компанийнхаа 30 орчим ажилтантай хамтран, 10 орчим техник хэрэгслийн хүчээр малчдын ирэх өвлийг өнөтэй давахад дэмжлэг үзүүлж ажиллалаа.
No photo description available.No photo description available.No photo description available.No photo description available.

Сэтгэгдэл

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!

Холбоотой мэдээ