-Өнөөдөр болох үйл явдал-
07:00-09:00 цагт: Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба, 30 дахь хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж билгийн тооллын шинийн 7-нд сүсэгтэн олонд зориулан Тэгчэн сожин болон Цагаан Дарь эхийн лүн айлдан соёрхоно.
12:00 цагт: “Шинэ цас-2026” уран бичлэгийн үзэсгэлэнгийн нээлт Байгалийн түүхийн музейд болно.
15:00 цагт: Бүгд Найрамдах Куб Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас Кубын цаг үеийн нөхцөл байдлын талаар тус яамны байранд мэдээлэл хийнэ.
18:10 цагт: Монголын сагсан бөмбөгийн холбооны 2025-2026 оны “Үндэсний дээд лиг”-ийн тоглолт “M Bank Arena” ордонд эхэлнэ.
Үзэсгэлэн:
- “Гиннест бүртгэлтэй язгууртны дээл” түр үзэсгэлэн “Чингис хаан” үндэсний музейд энэ сарын 24-нийг хүртэл гарна.
-Уран бүтээлч С.Мөнгөнзулын “Торгоны зам” бие даасан үзэсгэлэн “Б Контемпорари” арт галерейд энэ сарын 28-ныг хүртэл гарна.
-"Өнө мөнхийн молор эрдэнэ” тусгай үзэсгэлэн Монголын Үндэсний музейд гуравдугаар сарын 1-нийг хүртэл гарна.
Хилийн чанадад:
-Швейцарын Цюрих хотын Ритберг музейд “Монгол орон: Цаг хугацааны аялал” тусгай үзэсгэлэн энэ сарын 26-ныг хүртэл гарна.
Сэтгэгдэл
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!



