uzi.mn
ШУУД ҮЗЬЕ

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Ойрхи Дорнодод нөхцөл байдал хурцадмал хэвээр байна

Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ

Post

Шинэ мэдээлэл

2026, 3-р сар 16

Дархан-Уул аймагт авто замуудад үүссэн нүхэн эвдрэлийг хайрга дайргаар дүүргэх ажлыг эхэлжээ

ByambadorjByambadorj


Сүүлийн өдрүүдэд агаарын температур огцом дулаарч цас мөс хайлснаас хот доторх автозамуудад эвдрэл гэмтэл үүсээд буй талаар иргэдээс ихээхэн гомдол иржээ.Тухайлбал Байгаль орчны уулзвар, Дархан захын зам, Монгол алтны уулзвар, Анагаахын уулзвар зэрэг хөдөлгөөн ихтэй замуудад томоохон хэмжээний нүх гарч усаар дүүрч байна.

Уг асуудалтай холбогдуулан холбогдох албаныхан өнөөдөр газар дээр нь ажиллаж байгаа аж.  

Эвдрэл гэмтэл үүссэн замууд хамгийн ихдээ 14 жил, хамгийн багадаа 6 жил болсон буюу чанарын баталгааны хугацаа дууссан, сүүлийн жилүүдэд засвар үйлчилгээ хийгдээгүй замууд байна. Ашиглалтын хугацаа, байгалийн давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалж уг гэмтлүүд үүссэн байна.

Одоогоор ус ихтэй уг замуудад засвар хийгдэх нөхцөл боломжгүй байгаа учир эхний ээлжид хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүднээс "Орон нутгийн зам тээвэр" ОНӨААТҮГазраас үүссэн нүхэн эвдрэлүүдийг хайрга дайргаар дүүргэх ажлыг өчигдрөөс эрчимтэй хийж эхэлсэн байна.

Дулааны улирал эхэлж агаарын хэм +10-аас дээш болох үед замын нөхөөсийг шуурхай хийж гүйцэтгэнэ. Өнөөдрийн байдлаар дөнгөж ашиглалтад орсон шинэ зам хуурсан, эвдрэл гэмтэл үүссэн тохиолдол байхгүй гэж холбогдох албанаас мэдээллээ.

Сэтгэгдэл

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!

Холбоотой мэдээ