Үндэсний баялгийн сангийн талаарх зөвлөлдөх санал асуулга эхэлнэ.
09:30 цагт: БОУАӨЯ, ХХААХҮЯ, Монголын Байгалийн өв сан хамтран ажиллах санамж бичигт гарын үзэг зурах үйл ажиллагаа Төрийн ордонд болно.
10:00 цагт: УИХ-ын ээлжит чуулган Төрийн ордонд болно.
10:00 цагт: Монгол улсын заан, бөхийн чөлөөт барилдааны мастеруудын дэлхийн аварга, ОХУ-ын Тува улсын гавьяат дасгалжуулагч, ОУХМ Д.Бумбаярын нэрэмжит чөлөөт бөхийн мастеруудын улсын аварга шалгаруулах нээлттэй тэмцээн Спортын төв ордонд болж байна.
11:30 цагт: “Feel mongloia-2026” аялал жуулчлалын улирлын нээлтийн үйл ажиллагаа “One event hall mongolia”-д болно.
15:00 цагт: Дэлхийн театрын өдөрт зориулан зохион байгуулж буй “Театрын сургуулилалт” хүндэтгэлийн баяр УДЭТ-т болно.
16:00 цагт: МУЭ-ийн шагналт зураач О.Энхтайвангийн “Би үгүй” үзэсгэлэнгийн нээлт Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд болно.
18:00 цагт: Оны шилдэг уран бүтээл, уран бүтээлч шалгаруулах “Мөнгөн мод-2025” ёслол Дуурь бүжгийн эрдмийн театрт болно.
-Монгол Улсад зохион байгуулах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал /COP17/-тай холбогдуулан ой, ус, бэлчээрийн салбарууд хэрхэн оролцох, тэдгээрийн оролцооны ач холбогдлыг тодорхойлох зорилготой уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулна.
-Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн бага суудлын хуралдаантай.
-“Улаанбаатар барилга-2026” олон улсын үзэсгэлэн энэ сарын 29-нийг хүртэл Мишээл экспод зохион байгуулна.
-"Хаан" галерей 2026-2027 оны үзэсгэлэнгийн сонгон шалгаруулалтын материалыг энэ сарын 30-ныг хүртэл хүлээн авна.
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар болон “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөнөөс санаачилсан “Монгол эр хүн” үндэсний аян энэ сарын 31-нийг хүртэл улс орон даяар үргэлжилнэ.
Үзэсгэлэн:
-Уран бүтээлч Б.Хүрэлбаатарын “Нар цэцэг” үзэсгэлэн энэ сарын 29-нийг хүртэл “Б контемпорари арт галерей”-д гарна.
-“Best of mongol zurag” үзэсгэлэн энэ сарын 31-нийг хүртэл МУЭ-ийн үзэсгэлэнгийн танхимд гарна.
-“Р.Чойном-90 жил” үзэсгэлэн дөрөвдүгээр сарын 7-ныг хүртэл Монголын Үндэсний музейд гарна.
Хилийн чанадад:
-ДЭМБ-ын Цар тахлын тухай хэлэлцээрийн асуудал хариуцсан Засгийн газар хоорондын ажлын хэсгийн VI хурал энэ сарын 28-ныг хүртэл болно.
-Бразилын Кампо Гранде хотноо зэрлэг амьтдын нүүдлийн зүйлүүдийг хамгаалах тухай конвенцын талуудын 15 дугаар бага хурал энэ сарын 29-нийг хүртэл болно.
-Швейцар улсын Фрибург хотноо болох Фрибургийн олон улсын кино наадам энэ сарын 29-нийг хүртэл үргэлжилнэ. Тус наадмын “Long Films” уралдаант хэсэгт найруулагч Ж.Сэнгэдоржийн “The Muralist” уран сайхны кино шалгарч үзэгчдэд хүрнэ.
-Италийн Турин хотын Дорно дахины урлагийн музейд “Занабазар: Тал нутгийн мэлмий” сэдэвт үзэсгэлэнг дөрөвдүгээр сарын 7-ныг хүртэл олон нийтэд толилуулна.
-ОХУ-ын нийслэл Москва хотын Кремлийн музейд “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн долоодугаар сарын 19-нийг хүртэл гарна.
Орон нутагт:
Сэтгэгдэл
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!



