uzi.mn
ШУУД ҮЗЬЕ

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Ойрхи Дорнодод нөхцөл байдал хурцадмал хэвээр байна

Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ

Post

Шинэ мэдээлэл

2026, 4-р сар 10

ӨНӨӨДӨР: Хүннүгийн археологи: Хүннү ба Хүннүгийн дараах соёлын он цагийн асуудал эрдэм шинжилгээний хурал МУИС-ийн Шинжлэх ухаан технологийн Улаанбаатар парк Эрдмийн зөвлөлийн танхимд болно.

ByambadorjByambadorj


09:00 цагт: Аж ахуйн нэгж, байгууллагын 2026 оны тооллого, бизнес эрхлэгчдийг дэмжих жилийн хүрээнд зохион байгуулж буй нээлттэй хаалганы өдөрлөг МҮХАҮТ- д болно. 

10:00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд болно.

10:00 цагт: Олон улсын “Европ судлал X” эрдэм шинжилгээний хуралд ШУТИС-ийн Төв номын сангийн хурлын танхимд болно. 

10:00 цагт: Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын ивээл дор зохион байгуулж буй барилгын салбарын “Чөлөөлье” хэлэлцүүлэг “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын “Барилгачин” танхимд болно. 

13:00 цагт: Хүннүгийн археологи: Хүннү ба Хүннүгийн дараах соёлын он цагийн асуудал эрдэм шинжилгээний хурал МУИС-ийн Шинжлэх ухаан технологийн Улаанбаатар парк Эрдмийн зөвлөлийн танхимд болно. 

14:00 цагт: Ц.Батсайханы “Монголын шашин соёлын өв дурсгал” цуглуулгын үзэсгэлэнгийн нээлт Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд болно. 

-Ази тивийн аварга шалгаруулах боксын насанд хүрэгчдийн тэмцээн Улаанбаатар хотноо эрэгтэй, эмэгтэй төрлөөр энэ сарын 11-нийг хүртэл үргэлжилнэ.

 

Үзэсгэлэн:

-“Хийморь” уран бүтээлийн үзэсгэлэнг МУЭ-ийн “Арт галерей”-д энэ сарын 10-ныг хүртэл гарна. 

 

Хилийн чанадад: 

-Жибути улсын ерөнхийлөгчийн сонгууль болно.

-Лондон хотод “Торгоны зам тэмээ” ТББ-аас “Монгол тэмээний өдөрлөг”-ийг хоёр дахь жилдээ зохион байгуулна.

-Японы Киото хотноо Үйлдвэрлэлийн инженерчлэл ба хэрэглээний олон улсын 13 дахь удаагийн бага хурал /ICIEA 2026/ энэ сарын 12-ныг хүртэл болно.

-Киргизийн нийслэл Бишкек хотноо чөлөөт, сонгомол бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 12-ныг хүртэл болно.

-Японы Осака хотноо Хэрэглээний физик ба математикийн олон улсын 16-р бага хурал /ICAPM 2026/ энэ сарын 12-ныг хүртэл болно.

-БНХАУ-ын Чиндао хотноо Тооцоолон бодох болон харилцаа холбооны технологийн дэлхийн 9 дэх удаагийн бага хурал /IEEE WCCCT/ энэ сарын 12-ныг хүртэл болно.

-БНХАУ-ын Бээжин хотноо Цахилгааны инженерчлэл дэх хиймэл оюун ухааны асуудлаарх олон улсын хоёрдугаар симпозиум /ISAIEE 2026/ энэ сарын 13-ныг хүртэл болно.

-Киприйн Пежейа хотноо дэлхийн аваргатай өрсөлдөх шатарчныг тодруулах тэмцээн энэ сарын 16-нийг хүртэл болно. 

-ОХУ-ын нийслэл Москва хотын Кремлийн музейд “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн долоодугаар сарын 19-нийг хүртэл гарна. 

Сэтгэгдэл

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!

Холбоотой мэдээ