uzi.mn
ШУУД ҮЗЬЕ

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Ойрхи Дорнодод нөхцөл байдал хурцадмал хэвээр байна

Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ

Post

Шинэ мэдээлэл

2026, 4-р сар 10

УИХ-ын дарга нам бус байх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

ByambadorjByambadorj


УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв.

Хуулийн төсөлд, “УИХ-ын дарга улс төрөөс ангид бие даасан, төвийг сахисан байр сууринаас бүрэн эрхээ хэрэгжүүлнэ. УИХ-ын дарга Олон Улсын Парламентын Холбоо хоорондын тохиролцсон албан тушаалаас өөр ажил, албан тушаал давхар эрхлэхийг хориглоно. УИХ-ын дарга бүрэн эрхийнхээ хугацаанд намаасаа түдгэлзэнэ. УИХ-ын дарга намаасаа түдгэлзсэн нь түүний УИХ-ын дараагийн ээлжит болон ээлжит бус сонгуульд намаасаа нэр дэвших эрхийг хязгаарлахгүй” хэмээн тусгасан юм.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нарын 17 гишүүний өнгөрсөн оны 11 дүгээр сарын 20-нд өргөн мэдүүлсэн тус төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг пүрэв гаргийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар эхлүүлсэн бөгөөд өнөөдөр санал хураалтыг явуулав.

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг УИХ-ын 91 гишүүний 56 хувь нь дэмжлээ. Мөн хамт өргөн мэдүүлсэн төсөл тус бүрээр санал хураалт явуулаад, гишүүдийн олонх үзэл баримтлалын хүрээнд төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэ

Сэтгэгдэл

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!

Холбоотой мэдээ