uzi.mn
ШУУД ҮЗЬЕ

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Ойрхи Дорнодод нөхцөл байдал хурцадмал хэвээр байна

Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ

Post

Шинэ мэдээлэл

2026, 5-р сар 04

Монголбанкны ажилтнууд цусаа хандивлалаа

ByambadorjByambadorj


Монголбанкны хамт олон авлагагүй сайн дурын цусны донорын эгнээг өргөжүүлэх үйлсийг дэмжиж, нийгмийн хариуцлагынхаа хүрээнд 6 дахь жилдээ “Цус бэлэглэх өдөр”-т нэгдлээ. Жилд хоёр удаагийн давтамжтайгаар зохион байгуулдаг энэхүү хүмүүнлэгийн үйлсэд Монголбанкны хамт олон жил бүр идэвхтэй оролцож ирсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд давхардсан тоогоор 450 шахам ажилчид цусаа бэлэглэжээ. Энэ жилийн эхний өдөрлөгт 55 ажилтан цусаа бэлэглэж, 165 хүний амь насыг аварч, хүн ардын амьдралын чанарыг дээшлүүлэхэд өөрсдийн хувь нэмрээ орууллаа.
 
Цус сэлбэлт судлалын Үндэсний төвөөс иргэд, байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй байнгын харилцаа холбоотой ажиллаж, явуулын байдлаар цус цуглуулдаг ба 200-250 хүнээс хандив авснаар өдрийн хэрэгцээ нь хангагддаг. Түүнчлэн таны нэг удаа өгсөн цуснаас ялтаст эх, сийвэн, улаан эс зэрэг гурван төрлийн бүтээгдэхүүнийг гарган авдаг байна.May be an image of studying and hospitalMay be an image of one or more people, people studying, table, newsroom and textMay be an image of studying, table and textMay be an image of studying and hospital

Сэтгэгдэл

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!

Холбоотой мэдээ

ойролцоогоор 14 цагийн өмнө
Шинэ мэдээлэл
Монголбанк 5 дугаар сард 758.5 кг үнэт металл худалдан авлаа

Монголбанк 5 дугаар сард 758.5 кг үнэт металл худалдан авлаа