uzi.mn
ШУУД ҮЗЬЕ

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Ойрхи Дорнодод нөхцөл байдал хурцадмал хэвээр байна

Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ

Post

Шинэ мэдээлэл

2026, 5-р сар 07

Насанд хүрээгүй хүүхдийн үйлдсэн зам тээврийн ослын улмаас 25 хүн хохирчээ

ByambadorjByambadorj


Насанд хүрээгүй хүүхдүүд тээврийн хэрэгсэл жолоодон зам  хөдөлгөөнд оролцох  нь эрс нэмэгджээ. Тээврийн прокурорын газраас сүүлийн гурван жилийн байдлаар насанд хүрээгүй хүүхдийн үйлдсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих 21 хэргийг шүүхээр шийдвэрлүүлээд байна.

Гэмт хэргийн улмаас зургаан хүний амь нас хохирч, найман хүн хүнд, 10 хүн хүндэвтэр, нэг хүнд хөнгөн хохирол учирчээ.

Зам тээврийн осолд орсон хүүхдийн насны байдлаар нь авч үзвэл 15-17 насны эрэгтэй хүүхдүүд байсан бөгөөд эдгээр хүүхдүүдээс нэг хүүхэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасан байна.

Шүүхээр ял шийтгэл оногдуулсан байдлыг авч үзвэл:

  • Таван хүүхдэд хорих ял оногдуулж,
  • Хоёр хүүхдийн зорчих эрхийг хязгаарлаж,
  • 11 хүүхдэд ял оногдуулахгүйгээр тэнсэж, гурван хүүхдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлжээ. 

Осол гарах болсон шалтгаан нөхцөл нь эцэг, эхчүүд автомашиныхаа түлхүүрийг ил орхидог хүүхдүүддээ тавих хараа хяналт хангалтгүй. Мөн хүүхдүүд энэ талын мэдлэг дутмаг зэргээс болсон гэж үзжээ.

Насанд хүрээгүй хүүхэд жолоодох эрхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 2023 онд 736, 2024 онд 917, 2025 онд 2007 бүртгэгдсэн байна. Харин 2026 оны эхний гурван сарын байдлаар жолоодох эрхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд холбогдсон 446 хүүхдэд шийтгэл ногдуулжээ.

Эдгээр зөрчлийн 68,4 хувь орон нутагт үйлдсэн байна. Иймээс иргэд хүүхдээ тавих хараа хяналтаа сайжруулж, насанд хүрээгүй хүүхдээр тээврийн хэрэгсэл жолоодох нөхцөл боломж олгохгүй байх, үүсэх нөхцөл байдлын үр дагаврыг тайлбарлаж өгөхийг прокурорын байгууллагаас анхааруулж байна.

Сэтгэгдэл

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!

Холбоотой мэдээ

ойролцоогоор 12 цагийн өмнө
Шинэ мэдээлэл
Монголбанк 5 дугаар сард 758.5 кг үнэт металл худалдан авлаа

Монголбанк 5 дугаар сард 758.5 кг үнэт металл худалдан авлаа