uzi.mn
ШУУД ҮЗЬЕ

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Ойрхи Дорнодод нөхцөл байдал хурцадмал хэвээр байна

Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ

Post

Шинэ мэдээлэл

2026, 5-р сар 07

Гэмт хэрэг үйлдэж олсон 1.5 тэрбум төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэжээ

ByambadorjByambadorj


Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс шалгаж шилжүүлсэн Ж, Г нарт холбогдох эрүүгийн хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хянан хэлэлцэж шийдвэрлэжээ.

Төрийн өмчит хуулийн этгээдийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байсан Д.Ж нь өөрийн хүү Ж.Г-тай урьдчилан үгсэн тохиролцож албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын эрх мэдэл, нэр хүндийг албаны эрх ашгийн эсрэг, хувийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор урвуулан ашиглаж, өөртөө болон өөрийн хамаарал бүхий этгээдэд эдийн засгийн давуу байдал бий болгосон, гэмт хэргийн улмаас олсон 700,000 ам.долларыг мэдсээр байж эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор гадаад улсад аж ахуйн нэгж үүсгэн байгуулж, хууль бусаар үйл ажиллагаа явуулсан, мөнгө угаасан болохыг мөрдөн шалгах ажиллагаагаар шалгаж тогтоосон юм.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч нарыг албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгох гэмт хэрэгт хамжигчаар оролцсон, гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж ашигласан, хууль бус эх үүсвэрийг нуун далдалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, түүнээс 1,578,924,000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэжээ гэж АТГ-аас мэдээллээ.    

Сэтгэгдэл

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!

Холбоотой мэдээ

ойролцоогоор 12 цагийн өмнө
Шинэ мэдээлэл
Монголбанк 5 дугаар сард 758.5 кг үнэт металл худалдан авлаа

Монголбанк 5 дугаар сард 758.5 кг үнэт металл худалдан авлаа