uzi.mn
ШУУД ҮЗЬЕ

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Ойрхи Дорнодод нөхцөл байдал хурцадмал хэвээр байна

Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ

Post

Шинэ мэдээлэл

2026, 5-р сар 18

ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 4 сарын үзүүлэлтүүд танилцуулах хэвлэлийн хурал Үндэсний статистикийн хорооны байранд болно

ByambadorjByambadorj


09:00 цагт: “Музейн судалгаа: Хуваагдмал дэлхийг нэгтгэж буй музейнүүд” эрдэм шинжилгээний хурал “Чингис хаан” үндэсний музейн хурлын танхимд болно.

09:00 цагт: “COP17” бага хурлын хүрээнд Хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалтыг Монголын Бизнесийн Зөвлөл (BCM) болон Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимтай хамтран зохион байгуулна.

10:00 цагт: УИХ дахь намуудын бүлэг Төрийн ордонд хуралдана.

 

11:00 цагт: Буриад соёл, өв уламжлалыг хөгжүүлэх сангийн тэргүүн С.Билэгсайхан, Удирдах зөвлөлийн гишүүд, Дэлхийн буриадуудын холбооны гүйцэтгэх хорооны дарга Романова, залуучуудын “Амин тоонто” холбооны удирдлагууд “Алтаргана-2026” их наадмын бэлтгэл болон Монголоос 1280 хүн оролцох талаар “Монгол ньюс” төвд мэдээлэл хийнэ.

 

11:00 цагт: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 4 сарын үзүүлэлтүүд танилцуулах хэвлэлийн хурал Үндэсний статистикийн хорооны байранд болно.

 

 

11:40 цагт: “Хаан ордны хавар-2026” тусгай хөтөлбөрийн нээлт Богд хааны ордон музейн ёслол хүндэтгэлийн талбайд болно.

14:00 цагт: Эрүүгийн хуульд “гүтгэх” заалтыг нэмэх гэж байгаатай холбогдуулан санал бодол, байр суурь солилцох чөлөөт уулзалт Хэвлэлийн хүрээлэнд болно.

 -Олон улсын музейн өдөрт зориулан “Энэрэхүйн хүч” үзэсгэлэнг Богд Хааны ордон музейд нээнэ.

 

 

Хилийн чанадад: 

  • Италийн Розолина Маре хотноо дэлхийн залуучуудын “MAB” 3 дугаар чуулга уулзалт энэ сарын 22-ныг хүртэл болно.
  • Шизофрени өвчинтэй тэмцэх долоо хоног тохионо. 
  • ОХУ-ын нийслэл Москва хотын Кремлийн музейд “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн долоодугаар сарын 19-нийг хүртэл гарна. 
  • Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.

Сэтгэгдэл

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!

Холбоотой мэдээ