uzi.mn
ШУУД ҮЗЬЕ

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Ойрхи Дорнодод нөхцөл байдал хурцадмал хэвээр байна

Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ

Post

Шинэ мэдээлэл

2026, 5-р сар 19

Нийслэлд зургаан цэгээр нөөцийн мах борлуулж байна

ByambadorjByambadorj


Үнийн өсөлтийн эсрэг авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын хүрээнд нийслэлийн төвийн зургаан дүүргийн зургаан цэгт нөөцийн махны өргөтгөсөн худалдаа болж байна.

  • Баянгол дүүрэгт “Байгаль эх” цогцолборт
  • Баянзүрх дүүрэгт Жуковын талбайд
  • Чингэлтэй дүүрэгт “Алтжин бөмбөгөр” худалдааны төвийн гадна талбайд
  • Хан-Уул дүүрэгт Төв цэнгэлдэх хүрээлэнд
  • Сонгинохайрхан дүүрэгт “Цамбагарав” худалдааны төвийн гадна талбайд
  • Сүхбаатар дүүрэгт “Хангай” хотхоны гадна талбай

 “Чойбалсан групп”, “Багануур мах маркет”, “Агро нэгтгэл трейд” компанийн үйлдвэрээс 15.3 тонн нөөцийн мах дээрх цэгүүдэд хүргэгджээ. Нэг удаад гурав хүртэлх уут мах буюу савлагаанаасаа шалтгаалж 4,5-6 кг хүртэлх мах борлуулж, иргэдэд төлбөрийн баримт өгч байна.

Сэтгэгдэл

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!

Холбоотой мэдээ