uzi.mn
ШУУД ҮЗЬЕ

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Ойрхи Дорнодод нөхцөл байдал хурцадмал хэвээр байна

Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ

Post

Шинэ мэдээлэл

2026, 5-р сар 20

Өнөөдрөөс нөөцийн махыг сүлжээ дэлгүүрүүдийн 85 салбараар худалдаалж эхэлнэ

ByambadorjByambadorj


ХХААХҮЯ-наас Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран нөөцийн махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх арга хэмжээг шуурхай зохион байгуулж байна. Өнөөдөр нийслэлийн төвийн зургаан дүүргийн 6 цэгт нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэлсэн.

Харин маргааш буюу 2026 оны тавдугаар сарын 20-ноос эхлэн төвийн зургаан дүүрэг болон Багануур дүүрэгт “Номин”, “Миний дэлгүүр”, “М Март” сүлжээ дэлгүүрүүдийн нийт 81 салбарт, Сансар сүлжээ дэлгүүрийн 2, Carrefour сүлжээ дэлгүүрийн 2, нийт 85 салбар дэлгүүрт нөөцийн мах худалдаална.

Нөөцийн махыг анх гэрээнд тусгасан үнээр буюу нэг килограмм үхрийн махыг 15,000 төгрөгөөр, хонины махыг 13,000 төгрөгөөр тус тус худалдаалах юм. Мөн пүрэв гаргаас гэрээт хүнсний дэлгүүрүүдээр нөөцийн махыг дээрх үнээр худалдаалж эхэлнэ.

Түүнчлэн өргөтгөсөн худалдааг маргааш буюу 05 дугаар сарын 20-нд доорх 6 цэгт 10:00-18:00 цагт зохион байгуулна.
  •  Баянгол дүүрэгт “Байгаль эх” цогцолборт,
  •  Баянзүрх дүүрэгт Жуковын талбайд,
  •  Чингэлтэй дүүрэгт “Алтжин бөмбөгөр” худалдааны төвийн гадна талбайд,
  •  Хан-Уул дүүрэгт Төв цэнгэлдэх хүрээлэнд,
  •  Сонгинохайрхан дүүрэгт “Цамбагарав” худалдааны төвийн гадна талбайд,
  •  Сүхбаатар дүүрэгт “Хангай” хотхоны гадна талбайд нөөцийн мах тус тус борлуулна.

СҮЛЖЭЭ ДЭЛГҮҮРҮҮДИЙН БАЙРШЛУУД

Сэтгэгдэл

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!

Холбоотой мэдээ