uzi.mn
ШУУД ҮЗЬЕ

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Ойрхи Дорнодод нөхцөл байдал хурцадмал хэвээр байна

Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ

Post

Шинэ мэдээлэл

2026, 5-р сар 22

Маргааш нийтийн тээврийн 55 чиглэлийн маршрут өөрчлөгдөж, 5 чиглэл бүрэн зогсоно

ByambadorjByambadorj


“Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд Д.Сүхбаатарын талбайд болно.

“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн үеэр авто зам хаахтай холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний 55 чиглэлийн 506 тээврийн хэрэгсэлд өөрчлөлт орж байна.

Нийтийн тээврийн гол чиглэлүүд ихэвчлэн Их тойруугаар явна. Авто замыг 06:00-18:00 цаг хүртэл хаана. Зам нээсний дараа нийтийн тээврийн чиглэлүүд үндсэн маршрутаараа явна.

Нийтийн тээврийн апплейкишнаар иргэдэд өөрчлөлтийн мэдээллийг хүргэнэ.

Нийтийн тээврийн чиглэлийн дугаарын араас марафоны “МА” гэсэн тэмдэглэгээтэй бол чиглэлд өөрчлөлт орсон гэсэн үг.

Энэ өдөр Ч:63, Ч:71, Ч:71А, Ч:84, Ч:78 үйлчилгээнд явахгүй. 

“Улаанбаатар марафон-2026” тэмцээний үеэрх нийтийн тээврийн үйлчилгээний төлөвлөлтийн дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж уншина уу.

Сэтгэгдэл

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!

Холбоотой мэдээ