uzi.mn
ШУУД ҮЗЬЕ

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Ойрхи Дорнодод нөхцөл байдал хурцадмал хэвээр байна

Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ

Post

Шинэ мэдээлэл

2026, 6-р сар 16

ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 5 сарын үзүүлэлт танилцуулна

ByambadorjByambadorj


09:00 цагтМонголын ус ундааны салбарын тогтвортой сав баглаа боодлын форум ITC Tower, Ballroom Zu-д болно.

10:00 цагт: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан Төрийн ордонд болно.

11:00 цагт: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 5 сарын үзүүлэлтийг Үндэсний статистикийн хороонд танилцуулна. 

12:00 цагт: Монголд анх удаа зохион байгуулах гэж буй задгай усанд сэлэлтийн тэмцээний талаар Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ. 

-Зам, тээврийн салбарын “Нээлттэй хаалганы өдөрлөг” Д.Сүхбаатарын талбайд энэ сарын 17-ныг хүртэл болно. 

-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулганыг энэ сарын 20-ныг хүртэл зохион байгуулна. 

 

Үзэсгэлэн: 

 

-Улаанбаатар хот болон БНСУ-ын Гвангжу хотын уран бүтээлчдийн хамтарсан “Бие биедээ тусах гэрэл” үзэсгэлэн Уран зургийн галерейд энэ сарын 25-ныг хүртэл гарна. 

 

Орон нутагт:

-Хархорум музейд “Хубилай хааны усан флот” сэдэвт гэрэл зургийн тусгай үзэсгэлэнг 8 дугаар сарын 30-ныг хүртэл зохион байгуулна.

 

Хилийн чанадад: 

  • “Долоогийн бүлэг”-ийн /G7/ дээд хэмжээний уулзалт энэ сарын 17-ныг хүртэл болно.
  • АНУ-ын Вашингтон хотноо Дэлхийн банкнаас Жоржтауны их сургуультай хамтран зохион байгуулдаг Хөгжлийн эдийн засгийн жил тутмын олон улсын чуулга уулзалт /ABCDE/ энэ сарын 17-ныг хүртэл болно.      
  • ОХУ-ын нийслэл Москва хотын Кремлийн музейд “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн 7 дугаар сарын 19-нийг хүртэл гарна. 
  • Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.

Сэтгэгдэл

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!

Холбоотой мэдээ