uzi.mn
ШУУД ҮЗЬЕ

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Ойрхи Дорнодод нөхцөл байдал хурцадмал хэвээр байна

Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ

Post

Шинэ мэдээлэл

2026, 6-р сар 16

АНУ, Ираны хооронд байгуулсан энхийн хэлэлцээрийг сайшаав

ByambadorjByambadorj


Европын Холбооны (ЕХ) Комиссын дарга Урсула фон дер Лейян болон Европын Холбооны Гадаад хэрэг, аюулгүй байдлын бодлого хариуцсан дээд төлөөлөгч Кая Каллас нар дайныг зогсоох тухай АНУ, Ираны хооронд байгуулсан энхийн хэлэлцээрийг сайшаажээ.

"Хэд хэдэн түншийн тууштай дипломат хүчин чармайлтын үр дүнд АНУ, Ираны хооронд байгуулсан хэлэлцээрийг сайшааж байна. Одоо бүх тал үүнийг шуурхай бөгөөд бүрэн дүүрэн хэрэгжүүлэх нь нэн тэргүүний зорилт юм. Энэхүү хэлэлцээр нь Ормузын хоолойг нэн даруй дахин нээх боломжийг олгох учиртай. Ингэснээр бүс нутгийн тогтвортой байдал төдийгүй дэлхийн эдийн засагт нэн чухал" гэж ЕХ-ны Комиссоос нийтэлсэн Урсула фон дер Лейяны мэдэгдэлд дурдсан байна.

Мөн энэхүү алхам нь Ойрх Дорнод дахь энх тайван, аюулгүй байдлын асуудлаар илүү өргөн хүрээтэй хэлэлцээ хийх үүд хаалгыг нээж өгч байгаа бөгөөд Ираны цөмийн болон баллистик пуужингийн хөтөлбөр, түүнчлэн бүс нутгийг тогтворгүй болгож буй үйл ажиллагааг эцэслэх ёстой гэдгийг тэрбээр онцлон тэмдэглэжээ.

Сэтгэгдэл

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!

Холбоотой мэдээ