uzi.mn
ШУУД ҮЗЬЕ

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Ойрхи Дорнодод нөхцөл байдал хурцадмал хэвээр байна

Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ

Post

Шинэ мэдээлэл

2026, 6-р сар 18

ӨНӨӨДӨР: “Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан 2026”-гийн үр дүнг танилцуулна

ByambadorjByambadorj


09:00 цагт: “Дархлаа судлалын орчин үеийн ололт, амжилт-2026” эрдэм шинжилгээний олон улсын хурал “Улаанбаатар” зочид буудалд болно.  

10:00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд болно.

13:30 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болох жүдо бөхийн "Ulaanbaatar Grand Slam" тэмцээний хэвлэлийн хурал, сугалааны үйл ажиллагаа "Новотел" зочид буудалд болно.

15:00 цагт: Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс “Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан 2026”-гийн үр дүнг Үндэсний мэдээллийн төвд танилцуулна.

 

 -Зураач Б.Батжингийн “Цаг хугацааны өнгө” бие даасан үзэсгэлэнг “HUE” арт галерейд дэлгэнэ.  

-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулганыг энэ сарын 20-ныг хүртэл зохион байгуулна. 

 

Үзэсгэлэн: 

-Улаанбаатар хот болон БНСУ-ын Гвангжу хотын уран бүтээлчдийн хамтарсан “Бие биедээ тусах гэрэл” үзэсгэлэн Уран зургийн галерейд энэ сарын 25-ныг хүртэл гарна. 

 

Орон нутагт:

-Сэлэнгэ аймгийн Ерөө суманд “Алтаргана-2026” наадам болно.

-Хархорум музейд “Хубилай хааны усан флот” сэдэвт гэрэл зургийн тусгай үзэсгэлэнг 8 дугаар сарын 30-ныг хүртэл зохион байгуулна.

 

Хилийн чанадад: 

  • БНХАУ-ын Бээжин хотод 32 дахь удаагийн номын үзэсгэлэн энэ сарын 21-нийг хүртэл болно.  
  • ОХУ-ын нийслэл Москва хотын Кремлийн музейд “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн 7 дугаар сарын 19-нийг хүртэл гарна. 
  • Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.

Сэтгэгдэл

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!

Холбоотой мэдээ