uzi.mn
ШУУД ҮЗЬЕ

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Ойрхи Дорнодод нөхцөл байдал хурцадмал хэвээр байна

Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ

Post

Шинэ мэдээлэл

2026, 7-р сар 01

ГССҮТ-ийн эмч нар цээжний хөндийн мэс заслын эмчилгээг орон нутагт бүрэн нэвтрүүллээ

ByambadorjByambadorj


Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Хавсарсан гэмтлийн мэс заслын тасгийн эмч, мэргэжилтнүүд цээжний хөндийн битүү гэмтэл болон дурангийн мэс засал, олон хавирганы тогтворгүй хугарлыг бэхлэх эмчилгээг эх орондоо нутагшуулан, эмнэлгийн тусламж үйлчилгээнд өдгөө 8 дахь жилдээ хэрэгжүүлэн ажиллаж байна.

Тус тасгийн эмч нар алсын дуудлагаар хөдөө орон нутагт ажиллаж, яаралтай тусламж үзүүлэхээс гадна орон нутгийн эмч мэргэжилтнүүдийг ажлын байран дээр нь сургаж чадавхжуулан, хамтарсан үзлэг оношлогоо болон мэс засал эмчилгээг хийж буй юм.

Уг ажлын үр дүнд хөдөө орон нутгийн 21 аймагт цээжний хөндийн битүү гэмтэл болон дурангийн мэс засал, хавирганы хугарлыг бэхлэх эмчилгээг бие даан хийж эхэлснээр осол гэмтийн үед орон нутгийн иргэдэд цаг алдалгүй тусламж үйлчилгээ үзүүлэх, лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагын ачаалал, төвлөрлийг сааруулахад чухал ач холбогдолтой боллоо.

ССҮТ-ийн Хавсарсан гэмтлийн мэс заслын тасгийн эмч нар хамгийн сүүлд Завхан аймагт алсын дуудлагаар ажиллахдаа цээжний хөндийн битүү гэмтэл, олон хавирганы тогтворгүй хугаралтай өвчтөнд амь тэнссэн үеийн яаралтай мэс заслын тусламж үйлчилгээг амжилттай үзүүлсэн байна.

Түүнчлэн буцах замдаа Өвөрхангай аймгийн нэгдсэн эмнэлэгт цээжний хөндийн хавсарсан гэмтлийн хүнд оноштой өвчтөний эмчилгээг орон нутгийн эмч нартай хамтран шийдвэрлэж, шаардлагатай зөвлөгөө мэдээллийг өгчээ6

Сэтгэгдэл

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!

Холбоотой мэдээ