uzi.mn
ШУУД ҮЗЬЕ

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Ойрхи Дорнодод нөхцөл байдал хурцадмал хэвээр байна

Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ

Post

Шинэ мэдээлэл

2026, 7-р сар 01

Хот, нийтийн аж ахуйн ажлыг эрчимжүүлэх 21 хоногийн аян үргэлжилж байна

ByambadorjByambadorj


Хот, нийтийн аж ахуйн ажлыг эрчимжүүлэх 21 хоногийн аяны хүрээнд өнөөдрийн байдлаар 240 иргэн, ААН гадна орчны тохижилтдоо анхаарч ажилласан байна. Тэдний төлөөлөл болох “Хөх толбо” ХХК-ийн хамт олонд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны зүгээс талархал илэрхийллээ.

УБЗАА-ны Хот тохижилтын хэлтсийн дарга Б.Даваабаяр “Хот, нийтийн аж ахуйн ажлыг эрчимжүүлэх 21 хоногийн аян үргэлжилж байна. Бид иргэн, ААН-ийг гадна орчны 50 метр талбайгаа тохижуулахыг уриалан ажиллаж байна. Өнөөдөр гадна орчны тохижилтдоо анхаарч, ногоон байгууламжийг стандартын дагуу хийсэн компанийн хамт олонд талархлаа илэрхийллээ” гэв.

“Хөх толбо” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Баярцолмон “Манай барилгад хэд хэдэн үйлчилгээний газар үйл ажиллагаа явуулдаг. Бид үйлчлүүлэгчдээ тав тухтай байлгах, гудамжаар зөрж буй гадна, дотнын хүмүүст ч мөн үзэмжтэй, үзэсгэлэнтэй харагдаасай гэдэг утгаар энэхүү тохижилтыг хийсэн.

Манай компани нийслэлээс гаргасан захирамж, санал, санаачилгыг тухай бүрд нь биелүүлэн ажилладаг. Бид ногоон байгууламжаа өдөр бүр арчилж усалж, хотдоо өнгө үзэмж нэмж байна. Нийт аж ахуйн нэгжүүддээ гэрийн үүдээ тохижуулж байгаа юм шиг хандаж, албан газрынхаа үүдийг үзэмжтэй, тухтай болгохыг уриалж байна” гэлээ.

Сэтгэгдэл

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!

Холбоотой мэдээ