Энэ жил “Дээлтэй монгол” наадам 20 дахьжилдээ зохиогдож байгаа бөгөөд наадамд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн оролцогчдоос гадна БНХАУ-ын Ганьсу муж, ӨМӨЗО-ы Ордос хот, Шилийн гол аймгаас төлөөлөл ирж, өөрийн угсаатны хувцасны онцлогийг олон нийтэд толилууллаа.
Тодруулбал ӨМӨЗО-ны Монгол эм, эмнэлгийн эмч нарын төлөөлөл бүхий 50 хүний бүрэлдэхүүн Хөх хот, Ордос хот, Шилийн гол аймгаас хүрэлцэн ирснээрээ онцлогтой юм.
Мөн парад алхаанаас гадна ардын урлагийн тоглолт, мэндчилгээ, үндэсний хувцасны загварын үзүүлбэр, дээл, хувцастай холбоотой уралдаан тэмцээнүүд, Монгол гэр хотхон, зан заншлын үзүүлбэр, үндэсний тоглоом, дээл хувцасны үзэсгэлэн худалдаа, тойрон бүжиг зэрэг үйл ажиллагаанууд болж байгаа юм. Мөн хамгийн шилдэг дээл урлаач, хамгийн гоё дээлтэй хос, хамгийн гоё дээлтэй гадаад иргэд зэргийг шалгаруулж байгаа аж.
Сэтгэгдэл
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!



