uzi.mn
ШУУД ҮЗЬЕ

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Ойрхи Дорнодод нөхцөл байдал хурцадмал хэвээр байна

Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ

Post

Шинэ мэдээлэл

2026, 8-р сар 17

СОР17: Ногоон бүсэд 39 гольф карт иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ

ByambadorjByambadorj


Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо наймдугаар сарын 17-28 онд зохион байгуулах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын үеэр иргэдэд нээлттэй Ногоон бүсийн үйлчилгээнд нийт 39 гольф карт ажиллахад бэлэн болжээ. 

Байгальд ээлтэй цахилгаан цэнэгээр ажиллах гольф карт нь нэг эргэлтэд 500 орчим хүн тээвэрлэх хүчин чадалтай юм. Мөн нэг цагт 1500, өдөрт 6000 орчим хүн тээвэрлэх боломжтой ажээ. 

Үйлчилгээний гольф картууд СОР17 хурлын Ногоон бүсэд очих иргэдэд зориулж Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хаалганаас 07:00- 19:00 хооронд ажиллах юм байна.

Сэтгэгдэл

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!

Холбоотой мэдээ