uzi.mn
ШУУД ҮЗЬЕ

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Ойрхи Дорнодод нөхцөл байдал хурцадмал хэвээр байна

Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ

Post

Шинэ мэдээлэл

2026, 1-р сар 30

ӨНӨӨДӨР: “Асрах үйлчилгээний тухай хууль”-ийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг болно

ByambadorjByambadorj


10:00 цагт: “Асрах үйлчилгээний тухай хууль”-ийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг Төрийн ордны “Чингис хаан” танхимд болно.

14:00 цагт: “Монгол улсын хилийн боомтын өнөөгийн нөхцөл байдлын үнэлгээ ба эдийн засгийн төрөлжилт, чиг үүргийг тодорхойлох асуудал” сэдэвт бодлогын хэлэлцүүлэг ШУА-ийн төв байранд болно. 

10:00 цагт: Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг ХЗДХЯ-ны хурлын танхимд болно. 

19:00 цагт: Төрийн тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт Морин хуур найрал хөгжмийн “Хурмаст тэнгэр” монгол хөгжим цуврал тоглолт Улсын Филармонийн концертын танхимд болно.

-“Е-Business”системийн мобайл хувилбарыг нээнэ.

-Олон улсын хэмжээний мөсөн сурын тэмцээн болно.

-Жуулчны хөтөч тайлбарлагчийн сургагч багш мэргэшүүлэх хөтөлбөрийг “Чингис хаан” үндэсний музейд зохион байгуулж байна.

-Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан нөөцийн махыг есөн дүүргийн 410 цэгээр худалдаж байна.

-"Хүнсний зориулалттай дахин боловсруулсан PET хуванцар савлагааг хэрэглээнд нэвтрүүлэх тухай" сэдэвт уралдааны бүтээлийг 2026 оны хоёрдугаар сарын 2-ныг хүртэл хүлээн авна.

-Цагаан сарын үзэсгэлэн худалдаа 10 дахь жилдээ "Хүннү шоппинг молл"-ын экспо танхимд хоёрдугаар сарын 16-ныг хүртэл гарна.

“Амар байна уу-2026” үзэсгэлэн худалдаа хоёрдугаар сарын 17-ныг хүртэл “Их наяд” худалдааны төвд гарна.

Сэтгэгдэл

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!

Холбоотой мэдээ

ойролцоогоор 13 цагийн өмнө
Шинэ мэдээлэл
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээв

Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээв