uzi.mn
ШУУД ҮЗЬЕ

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Ойрхи Дорнодод нөхцөл байдал хурцадмал хэвээр байна

Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ

Post

Шинэ мэдээлэл

2026, 8-р сар 18

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний павильон Ногоон бүсэд нээлтээ хийв

ByambadorjByambadorj


Монгол Улсын Засгийн газрын байгаль орчны салбарын тэргүүлэх чиглэл болох “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилт, нэгдсэн мэдээллийг иргэд олон нийтэд өгөх зорилготой СОР17 хурлын "Ногоон бүс" дэх павильоны нээлт өнөөдөр боллоо

Нээлтэд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлийн Сайд Ц.Сандаг-Очир, Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Сандагсүрэн тэргүүтэй тус хөдөлгөөний үйл ажиллагаанд оролцож буй байгууллагууд, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцлоо. 

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монгол Улсын хэмжээнд 140 сая гаруй мод тариад байна. Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтлыг бууруулах, экосистемийг сэргээх, ойжуулалт, ойн хамгаалалтыг эрчимжүүлэх үндэсний хэмжээний томоохон санаачилга юм.

"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөн эхлэхэд манай орны нийт газар нутгийн 7.9 хувь нь ойн сан бүхий газар байсан бол 8.71 хувь хүртэл нэмэгдсэн байна хэмээн сайд Ц.Сандаг-Очир онцоллоо. 

СОР17 хурлын хүрээнд Монгол Улс өөрийн туршлага, сургамж, инновацын шийдлээ олон улсын хамтын нийгэмлэгтэй хуваалцаж, экосистемийн нөхөн сэргээлт, уур амьсгалын дасан зохицол, тогтвортой газрын менежментийн чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхийг зорьж байна.

Сэтгэгдэл

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!

Холбоотой мэдээ