uzi.mn
ШУУД ҮЗЬЕ

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Ойрхи Дорнодод нөхцөл байдал хурцадмал хэвээр байна

Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ

Post

Шинэ мэдээлэл

2026, 1-р сар 30

БНСУ-тай эрүүл мэндийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ

ByambadorjByambadorj


Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн БНСУ-ын Эрүүл мэнд, халамжийн Дэд сайд Ли Хюүн Хуунтай уулзаж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

ЭМЯ-ны мэдээлснээр, хоёр улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлон, жил бүр болдог байсан яамд хоорондын Зөвлөлдөх уулзалтыг сэргээж БНСУ-ын Сөүл хотод гуравдугаар сард зохион байгуулахаар боллоо. Мөн БНСУ-д эмнэлгийн тусламж, үйлчилгээ авч буй иргэдэд дэмжлэг үзүүлэх зэрэг талаар санал солилцож, тодорхой ажлыг хэрэгжүүлэхээр тохиролцов.

Мөн Монгол Улсаас БНСУ-д эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах иргэдийн тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан талууд хамтын ажиллагааны уялдаа холбоог сайжруулах чиглэлд анхаарал хандуулан ажиллахаар боллоо. Монголын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг богино, дунд, урт хугацааны сургалтад БНСУ-д хамруулах, чанарын шаардлага хангасан эм, эмнэлгийн хэрэгслийг нийлүүлэх зэргээр хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцав.

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн БНСУ-д энэ сарын 28-30-нд ажлын айлчлал хийж байна. Тус айлчлалын үеэр БНСУ-ын Эрүүл мэндийн даатгалын үндэсний газар болон Эрүүл мэндийн даатгалын нэхэмжлэлийн хяналтын газарт ажиллана.

Сэтгэгдэл

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!

Холбоотой мэдээ

ойролцоогоор 13 цагийн өмнө
Шинэ мэдээлэл
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээв

Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээв