uzi.mn
ШУУД ҮЗЬЕ

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Ойрхи Дорнодод нөхцөл байдал хурцадмал хэвээр байна

Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ

Post

Шинэ мэдээлэл

2026, 8-р сар 21

ӨНӨӨДӨР: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль эхэлнэ

ByambadorjByambadorj


Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (СОР17) Улаанбаатар хотноо    тав дахь өдрөө үргэлжилж байна.  

 

09:00 цагт: Байгаль орчны сэтгүүлчдэд зориулсан Олон улсын экспертүүдийн “Хоол хүнс ба хямралаас шийдэлд хүрэх нь” уулзалт СОР17-гийн Ногоон бүсэд болно. 

09:30 цагт: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль нийслэлийн Налайх дүүргийн Тайж хайрханы бэлд эхэлнэ. 

09:30 цагт: “Хотын дарга нарын чуулга уулзалт” -ын нээлт COP17-гийн Цэнхэр бүсэд болно. 

10:00 цагт: “Өгөгдөлд суурилсан газрын доройтлын менежмент” хэлэлцүүлэг COP17-гийн  Цэнхэр бүсэд  Монгол Улсын өргөөд болно. 

15:00 цагт: “Үндэсний тодорхойлсон хувь нэмэр (NDC) ба газрын доройтлын асуудал” зэрэгцээ үйл ажиллагаа  СОР17-гийн Цэнхэр бүсийн MET-02 танхимд болно.

 

-2026-2027 оны хичээлийн жилийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг E-Mongolia платформоор улсын хэмжээнд хийнэ. 

 

Үзэсгэлэн:

-СТА Д.Батмөнх, СТА С.Базарваань, СТА Ч.Дорждэрэм нарын хамтарсан “Хийморийн морьд” уран зургийн үзэсгэлэн энэ сарын 31-нийг хүртэл  “Норпэй арт” галерейд  гарч байна. 

-Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн 60 жилийн ойд зориулсан “Дүрслэх урлагийн оюуны өв сан” тусгай үзэсгэлэн энэ сарын 29-нийг хүртэл гарна. 

 

Орон нутагт:

Төрийн тахилгат Хар Зүрх хайрхны тэнгэрийг тахих ёслол Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот багийн нутагт болно. 

 -Хархорум музейд “Хубилай хааны усан флот” сэдэвт гэрэл зургийн тусгай үзэсгэлэн энэ сарын 30-ныг хүртэл гарна.

 

Хилийн чанадад:

-Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Лийдс хот дахь Эзэн хааны зэвсгийн музейд “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын тусгай үзэсгэлэн 11 дүгээр сарын 1-нийг хүртэл гарна.  

 

 

 

 

 

 

 

 

 

 

-Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.

Сэтгэгдэл

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!

Холбоотой мэдээ

ойролцоогоор 15 цагийн өмнө
Шинэ мэдээлэл
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээв

Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээв