uzi.mn
ШУУД ҮЗЬЕ

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Ойрхи Дорнодод нөхцөл байдал хурцадмал хэвээр байна

Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ

Post

Шинэ мэдээлэл

2026, 9-р сар 01

ӨНӨӨДӨР: Есдүгээр сарын нэгэн

ByambadorjByambadorj


Өнөөдөр хичээлийн шинэ жилийн хонх цангинаж, хүүхэд багачуудын инээд хөөрөөр цэцэрлэг, сургуулиуд цалгих өдөр. 2026-2027 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 75,838 зургаан настай хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцах урьдчилсан тооцоо гарчээ. Харин сургуулийн өмнөх боловсролд 258,921 хүүхэд хамрагдах хэрэгцээтэй байгаагийн 126,827 нь нийслэлд байна.

Энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын сургалтын бүтэц, сургуулийн ачааллыг бууруулах зохицуулалт, сурагчдын эрүүл мэндийн эрт илрүүлэг зэрэг хэд хэдэн шинэ арга хэмжээг хэрэгжүүлнэ.

Сургуулийн ачааллыг бууруулж, хүүхдүүдийг гэртэй нь ойр сургах зорилгоор “Хотхоны бага сургууль”, “Бага сургууль”, “Багийн бага сургууль” гэсэн шинэ хэлбэрүүдийг нэвтрүүлж байна. Энэ хүрээнд цэцэрлэгийн зориулалттай байрыг тохижуулах, хувийн сургуулийн сул суудлыг ашиглах, сургалтын байр түрээслэх замаар хотхоны бага сургуулиудад нийт 26,992 суралцагчийг хамруулахаар төлөвлөжээ.

Мөн олон улсын хөтөлбөртэй, их сургуулийн дэргэдэх болон дүүргүүдийн 15-20 төрөлжсөн ахлах сургуульд 8,100 суралцагч суралцах нөхцөлийг бүрдүүлсэн байна.

2026-2027 оны хичээлийн жилээс ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн бүтэц дөрвөн улиралтай болж өөрчлөгджээ. Танхимын сургалт бага ангид 32, дунд ангид 33, ахлах ангид 34 долоо хоног үргэлжилнэ. Мөн Цагаан сарын баяртай давхцах долоо хоногийг бие даалтын долоо хоног байхаар зохицуулсан.

Сурагчдын эрүүл мэндийг хамгаалах хүрээнд аравдугаар сарын 1-нээс улсын хэмжээнд сургууль, цэцэрлэгт суурилсан эрт илрүүлэх үзлэгийг эхлүүлнэ. Үүнд сургуулийн өмнөх боловсролын 53,598 хүүхэд, ерөнхий боловсролын сургуулийн I, VI, X ангийн 270,689 суралцагчийг хамруулж, үзлэгийг хоёр үе шаттай зохион байгууна.

Түүнчлэн улсын хэмжээнд 200 сургуулийг “Ухаалаг, ногоон” сургууль болгон хөгжүүлэхээр ажиллаж байна. Энэ хүрээнд НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран стандарт нэвтрүүлэх, санхүүжилт татахын зэрэгцээ сургуулийн эрчим хүчний хэрэглээг бууруулах, дотоод орчны агаар, усны чанарыг сайжруулах, хүүхдийн аюулгүй орчныг бүрдүүлэх зэрэг цогц арга хэмжээг хэрэгжүүлнэ.

Ийнхүү есдүгээр сарын 1-ний өдөр улс орон даяар хүүхэд багачууд, оюутан залуус, багш сурган хүмүүжүүлэгчдийн хүсэн хүлээдэг хичээлийн шинэ жил эхэлж байна.

Алдрай бяцхан үрс, сурагч, оюутнууд, эцэг эхчүүд, эрдмийн өргөөний эзэн болсон багш, сурган хүмүүжүүлэгч та бүхэндээ хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэж, эрдмийн их үйлсэд нь өндөр амжилт хүсье.

Алтан навч хийслээ дээ

Аяны шувууд буцлаа даа

Есөн сарын нэгэн боллоо

Ерөөсөө бидний баяр даа…

Есөн сарын нэгэн бол ерөөсөө бидний баяр мөн билээ.

Сэтгэгдэл

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!

Холбоотой мэдээ

ойролцоогоор 13 цагийн өмнө
Шинэ мэдээлэл
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээв

Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээв