uzi.mn
ШУУД ҮЗЬЕ

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Ойрхи Дорнодод нөхцөл байдал хурцадмал хэвээр байна

Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ

Post

Шинэ мэдээлэл

2026, 9-р сар 01

Дэлхийн нүүдэлчдийн их наадам Бишкек хотод эхэллээ

ByambadorjByambadorj


Дэлхийн нүүдэлчдийн VI их наадам “Хүчээрээ нэгдэж, сэтгэлээрээ нэгдэнэ” уриатайгаар Киргизийн Бишкек хотод эхэллээ. Энэ удаагийн наадамд дэлхийн 113 орны 3500 гаруй төлөөлөгч, тамирчид уламжлалт спортын 43 төрөд хурд хүчээ сорино.

Наадмын нээлтийн ёслол Киргиз улсад шинээр ашиглалтад орсон 51 мянган хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэнд болсон бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан нар оролцлоо. Монголын багийн тугчаар Улсын заан Д.Анар ажиллаж, төв цэнгэлдэхэд заллаа.

Энэ удаагийн наадамд анх удаагаа Монголын үндэсний бөхийн барилдааныг албан ёсоор тэмцээний хөтөлбөрт багтааснаараа онцлог болж байна. Монгол Улсаас энэхүү наадамд спортын 27 төрөлд 135 тамирчин, дасгалжуулагч оролцож байгаа бөгөөд үндэсний спорт, нүүдэлчин соёл, өв уламжлалаа дэлхийн тавцанд сурталчлан таниулж, спортоор өрсөлдөх юм.

Наадмын хөтөлбөрт багтсан уламжлалт бөхийн олон төрлүүд, морин уралдаан, сур харваа, ав хомрого (бүргэд, тайга нохойн ан), тогуз коргоол зэрэг төрөлд манай тамирчид өрсөлдөнө. Мөн соёлын хөтөлбөрийн хүрээнд нүүдэлчин ахуй, өв соёл, урлагаа дэлхий нийтэд сурталчлан таниулах болно. 

Энэ жилийн VI их наадам Киргиз улсын нийслэл Бишкекээс гадна Чолпон-Ата хотуудад есдүгээр сарын 6-ныг хүртэл үргэлжлэн явагдана. 

"Дэлхийн нүүдэлчдийн их наадам" нь хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг. 2022 онд Туркийн Изникэд, 2024 онд Казахстаны Алматад тус тус болж байжээ. 

Сэтгэгдэл

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!

Холбоотой мэдээ