uzi.mn
ШУУД ҮЗЬЕ

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Ойрхи Дорнодод нөхцөл байдал хурцадмал хэвээр байна

Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ

Post

Шинэ мэдээлэл

2026, 9-р сар 01

Хаяж үрэгдүүлсэн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өдөр тутмын сонинд зарлуулах шаардлагагүй боллоо

ByambadorjByambadorj


Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6 дахь хэсэгт гэрчилгээг хаяж үрэгдүүлсэн тохиолдолд холбогдох журмын дагуу хүчингүйд тооцож, дахин олгохоор зохицуулсан байдаг.

Өмнө нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хаяж үрэгдүүлсэн иргэн гэрчилгээг хүчингүйд тооцуулах тухай зарыг өдөр тутмын сонинд заавал нийтлүүлэх шаардлагатай байсан. Энэ нь орон нутгийн иргэдийн хувьд Улаанбаатар хотод зорчиж, зарлуулах зэрэг цаг хугацаа, зардал ихээр шаардаж, явдал чирэгдэл үүсгэдэг байв.

Тиймээс иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг илүү шуурхай, хүртээмжтэй болгох зорилгоор бүртгэлийн байгууллагаас “Хаяж үрэгдүүлсэн гэрчилгээг зарлах, хүчингүйд тооцох” нээлттэй мэдээллийн санг хөгжүүлж, https://zar.burtgel.gov.mn цахим хуудсаар дамжуулан хаяж үрэгдүүлсэн улсын бүртгэлийн гэрчилгээний мэдээллийг олон нийтэд нээлттэй мэдээлэх боломжийг бүрдүүллээ.

Ингэснээр иргэн та хаяж үрэгдүүлсэн гэрчилгээний зарыг өдөр тутмын сонинд өөрөө зарлуулах шаардлагагүй болж, улсын бүртгэлийн байгууллага болон түүний харьяа нэгжүүд холбогдох мэдээллийг нээлттэй мэдээллийн санд байршуулан, бүртгэлийн үйл ажиллагааг хэрэгжүүлж байна.

Иймээс иргэн та гэрчилгээгээ хаяж үрэгдүүлсэн тохиолдолд өдөр тутмын сонинд зарлуулах гэж цаг, зардал гаргах шаардлагагүй бөгөөд тус гэрчилгээний мэдээллийг https://zar.burtgel.gov.mn цахим мэдээллийн сангаас шалгах боломжтой гэж Улсын бүртгэлийн ерөнхий газраас мэдээллээ. 

Сэтгэгдэл

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!

Холбоотой мэдээ

ойролцоогоор 15 цагийн өмнө
Шинэ мэдээлэл
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээв

Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээв