uzi.mn
ШУУД ҮЗЬЕ

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Ойрхи Дорнодод нөхцөл байдал хурцадмал хэвээр байна

Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ

Post

Шинэ мэдээлэл

2026, 9-р сар 02

Монгол улсын анхны төр, хувийн хэвшлийн төрөлжсөн ахлах сургуулийн үйл ажиллагаа эхэллээ.

ByambadorjByambadorj


Хан-Уул дүүрэгт улсын сургууль бараг байхгүй болсон, байгаа улсын сургуулийн анги дүүргэлт хэт их зэрэг зовлон бий. Тэгвэл сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх, сургалтын чанарыг сайжруулах хүрээнд Хан-Уул дүүргийн 21-р хороонд байрлах Эрдэм Нова сургууль Монгол улсын анхны төр хувийн хэвшлийн төрөлжсөн ахлах сургууль үйл ажиллагаагаа эхлүүллээ.
 
Хан-Уул дүүргийн 5 сургуулийн нийт 500 гаруй ахлах ангийн сурагчид уг сургуульд зорилгоо тодорхойлсон эсээ илгээж, математик, байгалийн ухааны чиглэлээр гүнзгийрүүлэн суралцахаар болж байна.
 
Төрөлжсөн ахлах сургууль нь харьяалал үл харгалзан, цаашид мэргэшихийг хүсэж байгаа чиглэлд нь тулгуурлан академик мэдлэг, ур чадварыг эртнээс эзэмшүүлэх боломжийг бүрдүүлэх юм.
Ахлах ангийн сурагчид ерөнхий боловсролын сургуульд нийт 16 хичээлийг заавал судлах ёстой байдаг бол төрөлжсөн ахлах сургуульд суралцсанаар хүүхэд өөрийн сонгосон чиглэлийн хичээлийн агуулгыг 50 хүртэлх хувиар гүнзгийрүүлэн судлах боломжтой.
 
Их сургуулийн эхний түвшинд үздэг зарим хичээлийг ахлах ангид нь судалж, их сургуульд элсэн суралцах үедээ шаардлагатай академик суурь мэдлэг, ур чадварыг эзэмшсэн байх боломжтой юм.
Сурагч бүр 7 хоногийн сургалтын төлөвлөгөөгөө гаргаж, мэргэжлийнхээ дагуу анхан шатны оюутны программаар хичээлээ үзэх боломжууд бий болж байна.
May be an image of one or more people and people studying
 
May be an image of tableMay be an image of tableMay be an image of one or more people, people studying and textMay be an image of one or more people and people studying
May be an image of suit
 

Сэтгэгдэл

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!

Холбоотой мэдээ