uzi.mn
ШУУД ҮЗЬЕ

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Ойрхи Дорнодод нөхцөл байдал хурцадмал хэвээр байна

Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ

Post

Шинэ мэдээлэл

2026, 9-р сар 02

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо

ByambadorjByambadorj


Улаанбаатар хот, 09 дүгээр сарын 02-Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2026 оны 9 дүгээр сарын 1-4-ний өдрүүдэд ОХУ-ын Владивосток хотноо “Алс Дорнод: Хүний сайн сайхны төлөөх хөгжил” сэдвийн хүрээнд болох Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад хүндэт зочноор оролцохоор өнөөдөр өглөө мордлоо. 

Монгол Улсын Ерөнхий сайдыг ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаас үдэн гаргав.

Монгол Улс тус чуулга уулзалтад тогтмол өндөр түвшинд оролцож ирсэн бөгөөд Ерөнхий сайд Н.Учрал чуулга уулзалтын нэгдсэн хуралдаанд оролцож үг хэлнэ. Мөн чуулга уулзалтын хүрээнд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхаж, Оросын төр, засгийн удирдлага болон холбогдох байгууллагын төлөөлөлтэй хоёр талын уулзалт хийхээр төлөвлөөд байгаа юм.

Сэтгэгдэл

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!

Холбоотой мэдээ