uzi.mn
ШУУД ҮЗЬЕ

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Ойрхи Дорнодод нөхцөл байдал хурцадмал хэвээр байна

Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ

Post

Шинэ мэдээлэл

2026, 9-р сар 04

Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ

ByambadorjByambadorj


Киргизийн Бишкек, Чолпон-Ата хотод болж буй Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын морьт харвааны төрөлд оролцож байгаа манай тамирчид Монголын багийн медалийн буухиаг алт, хүрлээр үргэлжлүүллээ.

 

Тодруулбал, морьт харвааны киргиз харвааны эмэгтэйчүүдийн төрөлд манай тамирчин Г.Гүнбилэг хурд хүч, ур чадвар, цэц мэргэнээ сорин өрсөлдөж 100 оноогоор түрүүлж, алтан медалиар энгэрээ мялааж, төрийн дууллаа эгшиглүүлэв. Ингэснээр Дэлхийн нүүдэлчдийн наадамд оролцож буй Монголын багийн дөрөв дэх алт, 17 дахь медалийг эх орондоо авчирч байна. Энэ төрөлд Польш, Оросын тамирчид мөнгө, хүрэл медалийг хүртжээ. Үүнээс гадна Г.Гүнбилэг холимог багийн харваанд хүрэл медаль хүртсэн байна. Морьт харвааны тэмцээн өнөөдөр эрэгтэйчүүдийн цамхаг харваа, маргааш эмэгтэйчүүдийн цамхаг харвааны төрлөөр өрсөлдөнө.

Түүнчлэн өчигдөр самбо бөхийн төрөлд Н.Мөнхбаяр, Б.Серик, морьт барилдаанаар Ш.Харжаубай нар хүрэл медаль хүртэж, төрийн далбаагаа Чолпон-Атад мандуулсан байна. Мөн киргиз кураш бөхийн төрөлд олон улсын хэмжээний мастер Г.Мөнхбат, аймгийн арслан Б.Бат-Орших нар хүрэл медаль хүртжээ. 

Сэтгэгдэл

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!

Холбоотой мэдээ

ойролцоогоор 13 цагийн өмнө
Шинэ мэдээлэл
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээв

Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээв