uzi.mn
ШУУД ҮЗЬЕ

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Ойрхи Дорнодод нөхцөл байдал хурцадмал хэвээр байна

Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ

Post

Шинэ мэдээлэл

2026, 9-р сар 07

Дамбадаржаа дулааны станцын барилга угсралт 70 хувийн гүйцэтгэлтэй байна

ByambadorjByambadorj


Азийн хөгжлийн банк болон нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран хэрэгжүүлж буй Дамбадаржаа болон Сэлбэ дэд төвийн барилгажилт, шинэ хэрэглэгчдийн өсөн нэмэгдэх дулааны хэрэгцээг хангах, 63 МВт хүчин чадалтай Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.

Дамбадаржаа дулааны станц төслийн Дулаан хангамжийн инженер Г.Цэнд “Өнөөдрийн байдлаар гурван зуухны үндсэн барилга, тоног төхөөрөмж, металл хийц, нүүрсний агуулах, туузан дамжуулга, уутат шүүлтүүр, яндан болон бусад туслах байгууламжийн угсралтын ажил үргэлжилж байна. Барилгын ерөнхий гүйцэтгэгч “Хятадын Хоёрдугаар металлурги групп корпорац” ХХК-ийн 150 инженер, техникийн ажилтан ажиллаж байна” гэв.

Дамбадаржаа дулааны станц бүрэн ашиглалтад орсноор Дамбадаржаа болон Сэлбэ дэд төвийн 5000 орчим өрхийг найдвартай дулаанаар хангах боломж бүрдэх юм. Мөн нийслэлийн дулаан хангамжийн хүчин чадлыг нэмэгдүүлж, өвлийн оргил ачааллын үед үүсдэг дулааны хэрэглээний хязгаарлалтыг бууруулахад чухал ач холбогдолтой. “Сэлбэ 20 минут хот” төслийн хүрээнд барьж буй 77 блок барилгын ажил дууссаны дараа шинэ хэрэглэгчдийг дулаан хангамжийн системд холбох нөхцөл бүрдэх юм. 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Сэтгэгдэл

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!

Холбоотой мэдээ

ойролцоогоор 12 цагийн өмнө
Шинэ мэдээлэл
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээв

Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээв