uzi.mn
ШУУД ҮЗЬЕ

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Ойрхи Дорнодод нөхцөл байдал хурцадмал хэвээр байна

Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ

Post

Шинэ мэдээлэл

2026, 9-р сар 07

17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ

ByambadorjByambadorj


Ерөнхий сайдын захирамжаар байгуулсан шуурхай штабаас Булган, Дорнод, Дундговь, Өмнөговь, Сүхбаатар аймагт шатахууны хангамжийг нэмж, нэр бүхий 17 сумыг шатахуунаар яаралтай хангах үүрэг болгов.

Хурлаар хөдөө орон нутагт шатахуунгүй болсон 17 суманд хангамжийг түргэн шуурхай хүргэх болоод ачаалал нэмэгдэж буй аймгуудад анхаарал хандуулахыг АМГТГ, Нефтийн бүтээгдэхүүн импортлогч аж ахуй нэгжүүдэд сануулж, тодорхой үүргийг өгснийг АҮЭБЯ мэдээллээ. 

Манай улс энэ сарын эхний долоо хоногт АИ92 бензин 16651 тонн, АИ98-ыг 120 тонн, дизель түлш 46 мянган тонн, онгоцны түлш 1790 тонныг импортолсон байна. Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт улсын хэмжээнд 30 сум шатахуунгүй мэдээлэл байсан бол амралтын өдрүүдэд түгээлтийг нэмснээр одоогоор 17 сумын ШТС-д хангамж хараахан очиж амжаагүй байгаа ажээ. 

Сэтгэгдэл

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!

Холбоотой мэдээ

ойролцоогоор 12 цагийн өмнө
Шинэ мэдээлэл
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээв

Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээв