uzi.mn
ШУУД ҮЗЬЕ

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Ойрхи Дорнодод нөхцөл байдал хурцадмал хэвээр байна

Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ

Post

Шинэ мэдээлэл

2026, 9-р сар 10

Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэгт судас дотуурх оношилгоо, эмчилгээний зориулалттай ангиографийн аппарат суурилууллаа

ByambadorjByambadorj


Эрүүл мэндийн тогтолцоог сайжруулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн тэгш хүртээмжтэй, чанартай үзүүлэх зорилгоор дүүргийн төсвийн хөрөнгөөр Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэгт ангиографийн аппаратыг суурилууллаа. Германы Улсын Siemens healthineers үйлдвэрлэгчийн Artis Zee Biplane загварын энэхүү аппарат нь судас дотуурх оношилгоо эмчилгээний зориулалттай орчин үеийн өндөр хүчин чадалтай аппарат юм.

Титэм судасны оношилгоо эмчилгээ, цээж болон хэвлийн хөндийн судас дотуурх оношилгоо эмчилгээг авахын тулд иргэд улсын хоёр, гуравдугаар шатлалын эмнэлгийг зорих шаардлагагүй дүүргийн эмнэлгээсээ цаг алдалгүй тусламж үйлчилгээг авах боломж бүрдэж байна.

Энэхүү аппарат ашиглалтад орсноор:

  • Титэм судасны нарийслыг баллоноор тэлэх
  • Стент тавих
  • Хөл, гарын захын судасны бөглөрөл, нарийслыг эмчлэх
  • Тархины судасны эмгэгт судас дотуурх эмчилгээ хийх
  • Хавдрын тэжээгч судсанд эмчилгээ хийх
  • Зарим судасны гаж хөгжил, аневризмыг судас дотуурх аргаар эмчлэх
  • Дүрсийн хяналттай биопси болон бусад ажилбар хийнэ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Сэтгэгдэл

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!

Холбоотой мэдээ

ойролцоогоор 11 цагийн өмнө
Шинэ мэдээлэл
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээв

Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээв