uzi.mn
ШУУД ҮЗЬЕ

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Ойрхи Дорнодод нөхцөл байдал хурцадмал хэвээр байна

Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ

Post

Шинэ мэдээлэл

2026, 9-р сар 29

SpaceX компани Starship хөлгөө анх удаа дэлхийн тойрог замд гаргажээ

ByambadorjByambadorj


АНУ-ын "SpaceX" компанийн "Starship" сансрын хөлөг анх удаа дэлхийн тойрог замд гарч, "Starlink" хиймэл дагуулуудыг сансарт амжилттай байрлуулжээ. 
 
Сансрын хөлгийг есдүгээр сарын 28-нд Техас муж улс дахь "Starbase" сансрын хөлгийн буудлаас хөөргөжээ. Энэ нь "Starship" хөлгийн 14 дэх удаагийн туршилтын нислэг бөгөөд өмнөх бүх хөөргөлт тойрог замд хүрэлгүй, суборбитал буюу дэд тойрог замаар явагдаж байв.
 
Хөөргөсний дараа "Starship" хөлөг "Super Heavy" хурдасгуураас салсан бөгөөд уг хурдасгуур Мексикийн булангийн усанд амжилттай буужээ. 
 
Хөөргөснөөс хойш ойролцоогоор 18 минутын дараа хөлгийн нэг хөдөлгүүр унтарсан боловч "SpaceX" компанийн мэргэжилтнүүд нислэгийг үргэлжлүүлэх зөвшөөрөл өгсөн байна. Улмаар хөөргөснөөс хойш хагас цаг хүрэхгүй хугацааны дараа "Starship" анх удаа дэлхийн тойрог замд оржээ.
 
Үүний дараа уг хөлөг "Starlink V3" загварын 26 хиймэл дагуулыг сансарт амжилттай байрлуулсан байна.
 
Нислэг багийн гишүүдгүйгээр явагдаж байгаа бөгөөд төлөвлөсний дагуу дэлхийг хэд хэдэн удаа тойрсны дараа Номхон далайд бууна. 

Сэтгэгдэл

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!

Холбоотой мэдээ