uzi.mn
ШУУД ҮЗЬЕ

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Ойрхи Дорнодод нөхцөл байдал хурцадмал хэвээр байна

Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ

Post

Шинэ мэдээлэл

2026, 10-р сар 29

Нийслэлийн Амгалан амаржих газар 407 дугаар хорих ангийн эх, нярай, эмэгтэйчүүдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлжээ

ByambadorjByambadorj


ийслэлийн Амгалан амаржих газар нийгмийн хариуцлагын хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлжээ.

Арга хэмжээний үеэр жирэмсэн болон төрсний дараах эхчүүд, нөхөн үржихүйн болон цэвэршилтийн насны эмэгтэйчүүд, мөн эрхтэн тогтолцооны эмгэгтэй эмэгтэйчүүдэд үзлэг, шинжилгээ, оношилгоо хийж, шаардлагатай зөвлөгөөг өгчээ.

875354413_1093241356673755_7969417579139253455_n

Мөн нярай хүүхдүүдэд үзлэг хийжээ.  Уг арга хэмжээг Амгалан амаржих газрын Амбулаторийн тасгийн эрхлэгч, Эх барих эмэгтэйчүүдийн тэргүүлэх зэрэгтэй эмч Н.Төгсбаяраар ахлуулсан баг хамт олон зохион байгуулсан байна.

Амгалан амаржих газар цаашид ч нийгмийн хариуцлагын үйл ажиллагаагаа тогтмол үргэлжлүүлж, эх, нярай, эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг дэмжих арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллах болно.

Сэтгэгдэл

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!

Холбоотой мэдээ