uzi.mn
ШУУД ҮЗЬЕ

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Ойрхи Дорнодод нөхцөл байдал хурцадмал хэвээр байна

Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ

Post

Шинэ мэдээлэл

2026, 9-р сар 30

“Улаанбаатар-Дэлхийн зочдын дуранд” гэрэл зургийн үзэсгэлэнг Д.Сүхбаатарын талбайд дэлгэлээ

ByambadorjByambadorj


“Crossing Bridges” олон улсын гэрэл зурагчдын 23 дахь удаагийн уралдааны шилдэг бүтээлүүдээр “Улаанбаатар-Дэлхийн зочдын дуранд” гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэлээ.

 

Улаанбаатар хотыг олон улсад сурталчлах, Монгол орны өвөрмөц байгаль, хотын өнгө төрх, нүүдэлчин ахуй, соёлыг дэлхийн гэрэл зурагчдын дуранд буулгах зорилготой юм. 

 

Тус уралдааныг Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Чандмань Трэвел” компани хамтран энэ сарын 3-9-нд  Монгол Улсад анх удаа зохион байгуулсан юм. Уралдаанд Сингапур, Малайз, БНСУ, Шри-Ланка, Филиппин, Индонез, Вьетнам, Австрали зэрэг найман улсын 140 гэрэл зурагчин, Монгол Улсаас 10 гэрэл зурагчин оролцож, нийт 150 уран бүтээлч авьяас, ур чадвараа сорьжээ.

 

Нийслэлийн Аялал жуулчлалын газрын мэдээлснээр, уралдаанд оролцогчдын бүтээлээс шалгарсан шилдэг 88 гэрэл зургийг олон нийтэд толилуулах “Улаанбаатар-Дэлхийн зочдын дуранд” үзэсгэлэнг Улаанбаатар хотын музейтэй хамтран энэ сарын 29, 30-нд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна.

 

 

Тус үзэсгэлэнгээр дамжуулан гадаад, дотоодын гэрэл зурагчдын нүдээр Монгол орны байгаль, соёл, уламжлал, Улаанбаатар хотын өвөрмөц өнгө төрхийг олон нийтэд хүргэж, нийслэл хотын аялал жуулчлалын онцлог, үнэ цэнийг олон улсад сурталчлах ач холбогдолтой юм.

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!

Холбоотой мэдээ