uzi.mn
ШУУД ҮЗЬЕ

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Ойрхи Дорнодод нөхцөл байдал хурцадмал хэвээр байна

Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ

Post

Шинэ мэдээлэл

2026, 9-р сар 30

Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 60 хувьд хүрчээ

ByambadorjByambadorj


нөөдрийн байдлаар улсын хэмжээнд зорилтот бүлгийн 301,578 хүн улирлын томуугийн эсрэг вакцинд хамрагдаад байна. Улаанбаатар хотод хамралт 65.0 хувьтай байна.

Хамралтаараа нийслэлд

  • Сонгинохайрхан дүүрэг – 74.7%

  • Хан-Уул дүүрэг – 72.5%

  • Баянгол дүүрэг – 71.9%

Орон нутагт вакцинжуулалтын хамралт 53.7 хувьтай байна.

Аймгуудаас хамралтаараа тэргүүлж буй

  • Дорнод – 65.0%

  • Ховд – 63.6%

  • Увс – 63.1%

Дархлаажуулалтад иргэдээ идэвхтэй хамруулж, томуугийн улирлыг угтан ажиллаж буй эдгээр аймаг, дүүргийн эрүүл мэндийн байгууллага, эмч, сувилагч нар ажиллаж байгаа аж.

Бага насны хүүхдийн вакцинжуулалтын хамралтыг нэмэгдүүлэх нь онцгой чухал хэвээр байна.

  • 6 сар–1 нас: 58.6%

  • 1–2 нас: 36.0%

  • 3–6 нас: 81.5%

Томуугийн вирусийн идэвхжил нэмэгдэхээс өмнө хүүхдээ болон гэр бүлийн гишүүдээ улирлын томуугийн вакцинд хамруулаарай.

827943901_1644269070448681_6268357835210304814_n

Сэтгэгдэл

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!

Холбоотой мэдээ