uzi.mn
ШУУД ҮЗЬЕ

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Ойрхи Дорнодод нөхцөл байдал хурцадмал хэвээр байна

Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ

Post

Шинэ мэдээлэл

2026, 10-р сар 01

Түргэн тусламжийн баг яаралтай дуудлагад үйлчлэхээр явж байхдаа зам тээврийн осолд холбогджээ

ByambadorjByambadorj


Түргэн тусламжийн баг 2026 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр ХУД-ийн 11-р хорооноос тус дүүргийн 3 хороо … хаягт яаралтай дуудлагад үйлчлэхээр явж байхдаа зам тээврийн осолд холбогдсон байна. Цахим мэдээллийн хэрэгслээр тус түргэн тусламжийн автомашиныг бараа зөөж явсан гэх ташаа мэдээллийг олон нийтэд түгээсэн байна.

829035657_1625867125897376_1511741584312437573_n

"Нийслэлийн түргэн тусламжийн төв"-ийн түргэн тусламжийн автомашинуудад GPS төхөөрөмж болон хар хайрцаг суурилуулан эмчилгээ, үйлчилгээнд болон маршрутад хяналт тавин, зөвхөн түргэн тусламжийн үйлчилгээнд ашигладаг болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Түргэн тусламжийн автомашин дотор иргэдэд газар дээрх болон эмнэлэг хүртэлх түргэн тусламжийн үйлчилгээг үзүүлэх шаардлага бүхий эм, эмнэлгийн хэрэгслийг байрлуулах ханын шүүгээ, эмнэлгийн тоног төхөөрөмжүүд, хүчилтөрөгчийн баллон, үйлчлүүлэгчийг тээвэрлэх зөөврийн ор, суугаа байдлын сандал зэргийг суурилуулсан байдаг.

Сэтгэгдэл

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!

Холбоотой мэдээ