uzi.mn
ШУУД ҮЗЬЕ

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Ойрхи Дорнодод нөхцөл байдал хурцадмал хэвээр байна

Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ

Post

Шинэ мэдээлэл

2026, 10-р сар 06

Хатуу түлшний 52,749 тонн нөөц бүрдүүлэв

ByambadorjByambadorj


Аравдугаар сарын 1-ний байдлаар хагас коксон түлш, сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн талбайн болон агуулахын нөөц нийт 52,749 тонныг бүрдүүллээ.

Нийслэлд есдүгээр сарын 15-наас аравдугаар сарын 1-ний өдрүүдэд 441 борлуулалтын цэгээр 23,107 тонн хатуу түлш борлуулаад байна. 2027-2028 оны халаалтын улиралд нийслэлд 446 борлуулалтын цэгээр сайжруулсан шахмал түлшийг есдүгээр сарын 15-ны өдрөөс, хагас коксон түлшийг арваннэгдүгээр сараас эхлэн борлуулна.

Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийгшингэрүүлсэн хийн халаалтад шилжүүлж, есдүгээр сарын 15-наас аравдугаар сарын 1-нийг хүртэл 30,768 тоннхийн түлшийг айл өрхөд борлуулсан байна.

“Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх” сургалтыг дүүрэг, хороодын Засаг дарга нартай хамтран 2024, 2025 оны угаарын хийн өртөлтийн судалгаагаар өндөр эрсдэлтэй 32 хорооны иргэд, хэсгийн ахлагчдыг хамруулан зохион байгуулсан.

Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ, айл өрхийн зуухны хяналт шалгалт, авто тээврийн шалган нэвтрүүлэх товчооны хяналт, шахмал түлшний үйлдвэрлэл, боруулалт, нөөцийн мэдээллийг өдрөөр болон долоо хоногоор нэгтгэж байна.

Сэтгэгдэл

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!

Холбоотой мэдээ