uzi.mn
ШУУД ҮЗЬЕ

Хүн худалдаалах хэргийг шүүхэд шилжүүлжээ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Элчин сайд А.Артыкбаевыг хүлээн авч уулзлаа

Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барина

Post

Шинэ мэдээлэл

2026, 2-р сар 05

“Тусгай замын автобус/BRT” төслийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлууд үргэлжилж байна

ByambadorjByambadorj


“Тусгай замын автобус /BRT/” төсөл нь зөвхөн нийтийн тээвэрт тусгайлан зориулсан эгнээтэй, түгжрэлээс тусгаарлагдсан нийтийн тээврийн систем юм.

Энэхүү төсөл нь хотын төв болон захын дүүргүүдийн хоорондын нийтийн тээврийн урсгалыг хурдан, найдвартай, хүртээмжтэй болгох зорилготой.

Төслийг Ард Аюуш өргөн чөлөө-Их тойруу-Намьяжугийн гудамж-Нийслэл хүрээ өргөн чөлөө чиглэлд төлөвлөж буй бөгөөд нийт 12.9 км урт, 19 буудалтай тусгай замын автобусны шугам байх юм. 

Төслийн явцын хувьд, нарийвчилсан ажлын зураг төсөл боловсруулах, барилгын ажлын хяналтын зөвлөх, үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөлтийн зөвлөх сонгон шалгаруулах бэлтгэл ажлууд хийгдэж байна.  Нарийвчилсан зураг төслийн батлагдсны дараа газар чөлөөлөлт, нүүлгэн шилжүүлэлтийг АХБ-ны журмын хүрээнд хэрэгжүүлж эхэлнэ. Түүнчлэн Азийн хөгжлийн банкны зүгээс  LARP-ийн төлөвлөгөө, нийгмийн хамгаалал болон жендэртэй холбоотой олон нийтийн санал гомдол хүлээн авах механизмыг хэрэгжүүлэх шаардлагатайг онцолсон байна. Ингэхдээ төслийн Зээлийн болон төслийн гэрээ, дамжуулан зээлдэх гэрээнүүд бүрэн хүчин төгөлдөр болсны үндсэн дээр санал гомдол хүлээн авах механизмыг ажиллуулахаар тохиролцжээ. 

Ташрамд дурдахад, төслийн хэрэгжилтийг салбарын бодлоготой уялдуулж, хэрэгжилтэд хяналт тавих, холбогдох үйл ажиллагааг зохион байгуулж удирдлагаар хангах зорилгоор “Төслийн удирдах хороо”-г байгуулж ажиллахаар болсон байна.

Сэтгэгдэл

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!

Холбоотой мэдээ