uzi.mn
ШУУД ҮЗЬЕ

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Ойрхи Дорнодод нөхцөл байдал хурцадмал хэвээр байна

Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ

Post

Шинэ мэдээлэл

2026, 10-р сар 09

Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголоо

ByambadorjByambadorj


Баянзүрх дүүргийн 35 дугаар хорооны нутаг дэвсгэрт хүрэн баавгай хүний амь насанд халдсан харамсалтай хэрэг гарсан.

Үүний дагуу Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон мэргэжлийн байгууллагуудын хамтарсан ажлын хэсэг шуурхай эрэн хайх ажиллагааг өчигдөр /2026.10.08/ зохион байгууллаа.

БОУАӨЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяраар ахлуулсан ажлын хэсэг тухайн бүсэд ажиллаж, эрэн хайх ажиллагааг зургаан хэсэгт зохион байгуулан, урхи байршуулсан.

Гэгээ тасрахтай зэрэгцэн дулаан мэдрэгч бүхий дрон ашиглан эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж, улмаар 22:15 цагт хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж тогтоон, аюулгүй болголоо.

Уг баавгай нь идэр насны, ойролцоогоор зургаан настай эр баавгай болохыг эхний байдлаар тогтоогоод байна. Үргэлжлүүлэн цагдаа, шүүх шинжилгээний байгууллага ажиллаж эцэслэн тогтооно.

Хуваалцах

Сэтгэгдэл

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!

Холбоотой мэдээ