uzi.mn
ШУУД ҮЗЬЕ

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Ойрхи Дорнодод нөхцөл байдал хурцадмал хэвээр байна

Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ

Post

Шинэ мэдээлэл

2026, 10-р сар 09

Төв аймгийн Баяндэлгэр суманд баавгай малчин айлын өвөлжөөнд нэвтэрч, гэр сүйтгэсэн тохиолдол гарлаа

ByambadorjByambadorj


өв аймгийн Баяндэлгэр сумын Байдлаг 1 дүгээр багийн Дархан ноёны нутагт малчин айлын өвөлжөөнд баавгай удаа дараа орж, эд хөрөнгө сүйтгэсэн нөхцөл байдал үүсээд байна. Мөн дүүргийн Нарийний ам, Хуцаагийн ам, Нүхэн зараа, Маргад-Өгөөж, Мэлз зуслангийн орчимд баавгай орж ирсэн гэх мэдээлэл иргэдийн дунд тархаад байна.

МАЛЧИД, ИРГЭДИЙН АНХААРАЛД

Баавгай дүүргийн ойр орчимд болон хөрш зэргэлдээ сумдуудад ойртож ирж байгаатай холбогдуулан

• Иргэд, малчид өөрсдийн болон гэр бүлийнхээ аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж,

• Хамгаалах хэрэслийг бэлтгэх

• Баавгай үзэгдсэн байршлыг тухай бүрт нь мэдэгдэх

• Ойр орчмын иргэдэд мэдээлэл дамжуул

• Эрсдэлтэй бүсээр зорчихгүй байх

• Аялал, зугаалга, уулын алхалт хийхгүй байх

• Малын сэг, зэм ойр орчим байвал устгаж булах

• Харьяалах Байгаль орчны газар, Хамгаалалтын захиргаанд мэдэгдэхийг анхааруулж байна.

Иймд иргэд та бүхнийг баавгай үзэгдсэн тохиолдолд дараах дугааруудруу мэдэгдэнэ үү

Нийслэлийн байгаль орчны газрын холбогдох дугаар:

  • 72720303

  • 77070840

  • 91060466

Сэтгэгдэл

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!

Холбоотой мэдээ