uzi.mn
ШУУД ҮЗЬЕ

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Ойрхи Дорнодод нөхцөл байдал хурцадмал хэвээр байна

Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ

Post

Шинэ мэдээлэл

2026, 10-р сар 09

Зоогийн газар, зочид буудал, амралтын газрын татварыг 50 хувиар багасгана

ByambadorjByambadorj


НЗД-ын зөвлөлийн хурлаар Хотын албан татварын хувь хэмжээг тогтоох тухай тогтоолын төсөл, зоогийн газар, зочид буудал, амралт, авто машин угаалгын газар, авто үйлчилгээний татварыг нэг хувь болгож, 50 хувиар багасгах тухай хэлэлцлээ.

Ингэхдээ бүх төрлийн тамхи, тамхин бүтээгдэхүүн, тэдгээрийн дагалдах хэрэгсэл, бүх төрлийн согтууруулах ундааны татварыг 2 хувь хэвээр үлдээхээр тусгасныг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлэв.

Нийслэлээс хоёр төрлийн бараа, зургаан төрлийн үйлчилгээнд 2 хувийн татвар ногдуулдаг юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва НИТХ өнгөрсөн наймдугаар сарын хурлаар аж ахуйн нэгж үйл ажиллагаа эрхлэхэд шаардлагатай 103 төрлийн зөвшөөрлийг цуцалсан. Шатахууны хомсдолоос үүдсэн инфляц, үнийн өсөлттэй холбогдуулан аж ахуйн нэгж, байгууллагад төрөөс дэмжлэг үзүүлж, зургаан төрлийн үйлчилгээний татварыг ийнхүү нэг хувь болгож багасгасныг тодотгожээ.

Сэтгэгдэл

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!

Холбоотой мэдээ